нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Польшийн Засгийн газраас малчдад 45 мянган швейцарь франкийн хүмүүнлэгийн тусламж үзүүллээ

  • By Болортуяа Р
  • 2024-05-10

Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газраас 45 мянган швейцарь франкийн хүмүүнлэгийн тусламжийг Монголын зудад нэрвэгдсэн малчин өрхүүдэд хандивлалаа.

2023-2024 оны өвөл, хаврын зудад Монгол Улсын хэмжээнд нийт 7.3 сая толгой мал хорогдсон. Энэ нь нийт малын 11.4 хувь гэсэн үг юм. БНПУ-ын ЭСЯ Монголын Дауны холбоо, “Каритас Монгол” зэрэг байгууллагатай хамтран нийгмийн хамгааллын салбарт чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг Монголд хэрэгжүүлсээр ирсэн. Энэ удаад МУЗН-тэй хамтран зудад нэрвэгдсэн малчин өрхүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо.

Энэ хүрээнд БНПУ-ын Элчин сайдын яамны I нарийн бичгийн дарга Стефан Хейнович Монголын Улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаатай уулзлаа.

Монголын улаан загалмай нийгэмлэг нь гамшгаас урьдчилан сэргийлэх, сэргээн босгох чиглэлээр Засгийн газарт туслах үүрэгтэй байгууллага. Улаан загалмай нь Засгийн газар, Улсын онцгой комисстой маш нягт хамтран ажиллаж байгааг уулзалтын үеэр МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга н.Болормаа хэллээ. Сүүлийн таван сарын хугацаанд МУЗН 10 мянга гаруй малчин өрхөд тусламж үзүүлсэн байна.

Post Views: 631

About Author / Болортуяа Р

Previous post
Баянзүрх дүүрэгт 1500 хүүхдийн суудалтай сургуулийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ
Next post
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайг засварлаж байна

You Might Also Like

Орон нутгийн сонгуульУлс төр

Нийслэлийн сонгуулийн хороог 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулна

2024-07-19
Улс төр

НББХ-ны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа

2024-04-29
Улс төр

Төлөөллийн засаглал уу, бүлэглэлийн засаглал уу?

2024-05-06
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search