нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Эхийн алдар одонгийн материалыг ирэх сарын 15-ныг хүртэл авна

  • By Болортуяа Р
  • 2025-01-24

Эхийн алдар 1, 2 дугаар зэргийн одон шинээр авах эхчүүдийн материалыг ирэх хоёрдугаар сарын 15-ны өдрийг дуустал хүлээн авахаар болсон байна. Бүрдүүлэх материал:

-Гараар бичсэн өргөдөл / “Ерөнхийлөгчийн Тамгын газарт өргөдөл гаргах нь” гэж өргөдлийн толгойг бичээд өөрийгөө товч танилцуулан, оршин сууж буй хаягаа бичиж, хүүхдүүдээ томоос нь дараалуулан эрхэлж байгаа ажил, сурч байгаа сургуулийг бичнэ /

-Анкет /нийгмийн ажилтнаас авах/

– “E-Mongolia”, хур системээс лавлагаа авсан тохиолдолд нотариат шаардлагагүй

“E-Mongolia”, Хур системээс лавлагаагүй тохиолдолд эхийн цахим үнэмлэхийг нотариатаар батлуулсан хуулбар

-Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар / насанд хүрсэн хүүхэд байгаа бол иргэний үнэмлэхийг төрсний гэрчилгээтэй хамтад нь нотариатаар батлуулах /

– Өрхийн эмнэлгээс 18-аас доош насны хүүхдэд эрүүл бойжиж байгаа бичиг / А4 бүтэн цаасан дээр гаргуулах/

-Хүүхэд 16 нас хүрээд иргэний үнэмлэх авсан бол

Иргэний үнэмлэхийн лавлагаа,төрсний гэрчилгээний лавлагаа,иргэний үнэмлэх захиалсан бол нарийн хуудас хавсаргах юм байна. Хэрэв та өргөж авсан болон, овог нэр сольсон хүүхэдтэй бол , овог нэр өөрчилсөн, үрчлэлт хийгдсэн гэрчилгээг хамт канондуулах. Гэрчилгээ байхгүй бол улсын бүртгэлээс лавлагаа авах аж.

Түүнчлэн хамгийн бага хүүхэд нь 2025 оны 06 дугаар сарын 01-нээс өмнө 1 нас хүрсэн байх, 1 дүгээр одон авах бол 2 дугаар одонгийн үнэмлэхийн хуулбарыг нотариатаар баталгаажуулж хавсаргах шаардлагатай юм.

Post Views: 273

About Author / Болортуяа Р

Previous post
Эрт илрүүлгээр ХДХВ-ийн дөрвөн шинэ тохиолдол бүртгэгджээ
Next post
Лувсаннамсрайн Л. Оюун-Эрдэнэ, Дамдины Ганзориг хоёрын хэн нь ажлаа үргэлжлүүлэх ёстой вэ!

You Might Also Like

Улс төр

Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа

2024-02-29
Улс төр

Эверест бол дэлхийн хамгийн аюултай оргил

2024-05-18
Улс төр

Д. Сэлэнгээ “Парис-2024” паралимпын наадамд оролцох эрхээ авлаа

2024-03-07
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search