нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Дижитал засаглалыг хөгжүүлэх “Ухаалаг засаг 2” төсөл хэрэгжинэ

  • By Болортуяа Р
  • 2024-02-22

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк хоорондын хамтын ажиллагааны хүрээнд ДИЖИТАЛ ЗАСАГ хөгжүүлэхэд хамтран ажиллаж байгаа ба уг төсөл 2024-2028 онд хэрэгжих юм. “Ухаалаг засаг-2” төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх Дэлхийн банкны Төслийн дэд удирдагч хатагтай Женнифер Гуй тэргүүтэй Дэлхийн банкны ажлын хэсэг 2024 оны 2-р сарын 19-23-ны хооронд Улаанбаатар хотноо ажиллаж байна.

“Ухаалаг засаг-2” төсөл хэрэгжсэнээр дараах үр дүнд хүрнэ. Үүнд:

1. Төрийн цахим үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж хүн төвтэй, иргэндээ ээлтэй үйлчилгээний стандартад нийцүүлнэ.

Төрийн байгууллагуудад үүлэн тооцооллын дэд бүтцийг нэвтрүүлж төсвийн хэмнэлт гаргана.

2. Зорилтот бүлгийн 13,000 иргэний цахим ур чадварыг 30%-иар нэмэгдүүлэх бөгөөд тэдгээрийн 60 хувь нь эмэгтэйчүүд байна.

3. Дижитал технологид суурилсан 3000-аас доошгүй ажлын байрыг нэмэгдүүлэх юм.

БОАЖЯ “УХААЛАГ ЗАСАГ-2” төсөлтэй тодорхой зорилтуудын хүрээнд хамтран ажиллана. Тодруулбал:

1. Олон Улсад Монгол орны аялал жуулчлалын тухай цогц мэдээлэл авах нэгдсэн цахим портал хөгжүүлэх;

2. Байгаль орчин ба “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ, салбарын ил тод байдлыг дээшлүүлж, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр ажиллах юм.

Уулзалтад БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Цогтгэрэл, Уур амьсгалын бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын Шинжээч Н.Болормаа, Дэлхийн банкны “Ухаалаг засаг-2” төслийн багийн хамтран Удирдагч, цахим хөгжлийн ахлах мэргэжилтэн Женнифер Гуй, Худалдан авах ажиллагааны тэргүүлэх мэргэжилтэн Ховард Барийра Центенари, Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, төслийн Захирал Б.Билэгдэмбэрэл нар оролцсон байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авах боломжтой:

Ухаалаг засаг-2 төсөл/Smart Government-2 Project Mongolia/

Post Views: 376

About Author / Болортуяа Р

Previous post
Өнөөдөр дараах байршлуудад цахилгааны хязгаарлалт хийж болзошгүй
Next post
Угаарын хийд хордсон хүний биед илрэх шинж тэмдгүүд

You Might Also Like

Улс төр

БНСУ-д ажиллах хөдөлмөрийн гэрээний өөрчлөлт дөрөвдүгээр сараас хэрэгжинэ

2024-01-08
Улс төр

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 111 дуудлага бүртгэгджээ

2024-02-16
Улс төр

“Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах нь” сэдэвт арга хэмжээ зохион байгуулагдлаа

2024-03-12
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search