нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Г.Дамдиннямын аваад л шидэх чулуунд авилгачид оногддог байгаасай

  • By Болортуяа Р
  • 2025-01-16

Гишүүн Гонгорын Дамдин Күнз шиг үг хэлжээ. Тэрбээр, Монголд жалгаар дүүрэн доктортой болсон. Чулуу аваад шидэхэд нэг доктор оногдоно гэсэн нь Күнзийн хэлдэг шиг үнэн. Доктор болох нь өөрийгөө хүндэтгэх, эрэмбэ үүсгэх, мэргэшлээ өндөрсгөх гээд олон талт үзүүлэлттэй байх. Монголчууд ч өөрсдийгөө ихээхэн эрдэмлэг байлгахаас үүдэлтэй нь энэ байх.

Тэгвэл Монголд, Г.Дамдинянмын хэлсэнчлэн, аваад л шидэх чулуунд оногдох түгээмэл зүйлс бишгүй байна. Аваад л шидсэн чулуу банкны зээлтэй айлыг ононо. Бариад л шидсэн чулуу угаарт хордсон айлыг ононо. Аваад л шидсэн чулуу аль нэг хавдартай хүнтэй айлыг ононо. Бариад л шидсэн ханиаданд дарлуулсан айлыг ононо. Аваад л шидсэн чулуу татвар торгуульд сөхөрсөн айлыг ононо. Бариад л шидсэн чулуу нүхэн жорлонтой айлыг ононо. Аваад л шидсэн чулуу амьдралын өртөгтөө ягтсан айлыг ононо. Бариад л шидсэн чулуу орлогогүй айлыг ононо. Аваад л шидсэн чулуу өрх толгойлсон эзэгтэйтэй айлыг ононо. Энэ мэт зүгээр аваад л, бариад л шидсэн чулуунд сонголтгүй оногдох нийгмийн зовлонтон өчнөөн төчнөөнөөрөө. МОНГОЛД бас аваад л шидсэн чулуу авлигачин, тонуулчин, попрогч, төсөл гачаагч, нийгмийн баялагийг идээчин уугаачинг онох бүрэн, бүүр их боломжтой. Сонголт маш их.

Гэтэл тэрхүү аваад л, бариад л шидэх чулуунд оногддог тийм “азгүй”, хуулийн хариуцлага хүлээгч гэж ер байдаггүй. Тийм болохоор гишүүн Гонгорын Дамдиннямын аваад шидэх чулуунд оногдох докторууд нүгэлгүй. Байж л байна биз. Хор нь бага юм. Харин авлига, хээл хахуулаар хахаж, улсыг тоногчид аваад л шидсэн чулуунд оногддог байгаасай. Тэр чулуу нь хуулийн хатуу чулуу байгаасай л гэх нь, Монголд маань ононо. Г.Дамдиннямын аваад л шидэх чулуунд авлигачид оногддог байгаасай!

Post Views: 366

About Author / Болортуяа Р

Previous post
Лос-Анжелесийн ой хээрийн түймэр Сан Франциско хотоос ч том талбайг хамран асч байна
Next post
Цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийх байршлууд

You Might Also Like

Орон нутгийн сонгуульУлс төр

Б.НЯМСҮРЭН: СОНГУУЛИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТ, МЭДЭЭЛЛҮҮДИЙГ БҮХИЙ Л АРГА ХЭЛБЭРЭЭР ӨГЧ БАЙНА

2025-05-30
Улс төр

Эрчим хүчний сайд Б. Чойжилсүрээн, “Алтан тэвшийн хөндийн утаа зайлуулах бүтээн байгуулалтаа” эхлүүл ээ!

2024-12-18
Улс төр

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Куанг Нгай мужийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2024-08-30
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search