нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

ГССҮТ: Сурагчдын амралт эхэлснээс хойш хүүхэд бэртэж, гэмтэх тохиолдол ихэссэн

  • By Болортуяа Р
  • 2025-01-13

Гэмтэл согог судлалын үндэсний төвд өчигдөр /2025.01.12/нд бэртэж гэмтсэн 137 хүүхэд эмнэлгийн тусламж авчээ. Тус эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн тасгаар өчигдөр нийт 383 хүн хандсаны 50 хувь нь хүүхэд байгаа юм. Тус төвийн мэдээлснээр жилд дунджаар 138 мянган хүн гэмтэж эмнэлгийн тусламж авдаг. Тэдний 30 орчим хувь нь хүүхэд байдаг аж. Он гарснаас хойш тус төвөөс 2580 хүн тусламж үйлчилгээ авсны 762 нь хүүхэд байжээ.

Амралтын өдрүүдээр цана, чарганаас унаж гэмтэж бэртэх тохиолдол их байдаг. Тиймээс анхаарал болгоомжтой байж, хамгаалах хувцас хэрэгслээ иж бүрэн өмсөж, зориулалтын чаргаар гулгахыг тув төвөөс зөвлөлөө.

Энэ талаар ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Б.Наранхүү “Сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор иргэд агаар салхинд гарч, зориулалтын бус цана, чаргаар гулгаж, унаж гэмтэх, зам тээврийн осолд өртөх тохиолдол элбэг байна. 2019-2023 оны хооронд 8919 иргэн цана, чарганаас унаж гэмтсэн шалтгаанаар ирж эмчлүүлсэн байна. 2024 оны 12 дугаар сарын 31-нээс 2024 оны нэгдүгээр сарын 8-ны өдрүүдэд 200 иргэн ирж үйлчлүүлсэн. Үүний 106 буюу 50-иас дээш хувь нь бага насны хүүхэд байна” хэмээлээ.

Post Views: 222

About Author / Болортуяа Р

Previous post
Этиоп улс 50 жилийн дараа хөрөнгийн биржээ дахин нээлээ
Next post
Лос-Анжелесийн ой хээрийн түймэр Сан Франциско хотоос ч том талбайг хамран асч байна

You Might Also Like

Улс төр

“Хамтдаа цэг тавья” сарын аяныг эхлүүлжээ

2024-05-09
Улс төр

Окландын их сургуулийн профессор, эрдэмтэн Барбара Оакли Монголд иржээ

2024-04-09
Улс төр

Нийтийн тээврийн 3 чиглэлд түр өөрчлөлт орууллаа

2024-05-06
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search