Нийслэлийн хэмжээнд Оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд ерөнхий боловсрол олгодог дөрвөн сургууль байдаг. Оюуны бэрхшээл гэдэгт даун, аутизм, саажилт хэт хөдөлгөөнших гэх мэт олон өвчлөлийг багтаан ойлгодог. үйл ажиллагаатай Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон албаныхан танилцжээ. Энэ үеэр эрх зүйн шинэчлэлийн хүрээнд цаашид үйл ажиллагааг ямар байдлаар үргэлжлүүлэх талаар санал солилцсон байна.
Хан-Уул дүүрэгт байрлах 63 дугаар сургуулийг 1975 онд байгуулсан. Өдгөө уг сургуульд 26 бүлэгт 306 сурагч суралцдаг аж. Тэдний 25 нь 15 аймгаас зорин иржээ. Тэдэнд боловсролын болон заслын үйлчилгээ үзүүлж байгаа 80 багш ажилтан байна. Тусгай гэж нэрлэж заншсан энэ сургуулиудын үйл ажиллагаа харилцан адилгүй. 63 дугаар сургуулийн тухайд боловсрол олгохоос гадна засан сайжруулах, сувилахуй, түүгээр дамжуулан танин мэдүүлэх чиглэлд онцгой анхаардаг. Тиймээс хэл засал, хөдөлгөөн засал, сэтгэл засал, мэдрэхүй буюу амьтнаар засал, урлаг засал, хөдөлмөр засал, хоол засал, ахуй засал гэсэн найман төрлөөр хүүхдийн хөгжлийг дэмжиж байгаа юм.
Тус сургууль дээр уулзалтын үеэр эцэг, эх, асран хамгаалагчдын төлөөлөл санал бодлоо хуваалцсан байна. Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг учир багш, ажилтны тоог нэмэгдүүлэх, сургуулийн автобус болон шатахууны зардлыг нэмэх, сургуулийн өргөтгөлийн барилгыг шийдвэрлэх зэрэг санал тавьжээ.
Тус сургуулийн удирдлагууд гадаад харилцаа хамтын ажиллагаа чиглэлд амжилттай ажиллаж байгаа. Гадны улс орнуудаас туршлага судлах, багш нараа мэргэшүүлэхээс гадна бусад улс орнууд ч тэднээс суралцдаг байна. Мөн төсөл бичих байдлаар олон улсын байгууллагуудаас санхүүжилт босгон тулгамдсан хэд хэдэн асуудлаа шийдвэрлэжээ. Үүний жишээ нь цахилгаан шат, хоолны танхим юм.