нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

“Хөх сувд-2025” мөсний баяр ирэх 2 сард болно

  • By Болортуяа Р
  • 2025-01-09

 Өвлийн аялал аялал жуулчлалын хамгийн том арга хэмжээ болох “Хөх сувд-2025” олон улсын мөсний баяр ирэх сарын 13-23 ны хооронд 10 хоног үргэлжлэх бөгөөд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хүй толгойн урд Хайчийн аманд  зохион байгуулагдах юм.


Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Хөх сувд-2025” олон улсын мөсний баярыг 24 дэх жилдээ зохион байгуулна. Зохион байгуулах ажлын баг хуралдаж төлөвлөгөө, үйл ажиллагааны талаар санал солилцжээ. “Хөх сувд-2025” олон улсын мөсний баярыг зохион байгуулах комиссын даргаар тус аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх ажиллах юм. 10 хоногийн турш үргэлжлэх энэхүү баярыг жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт зохион байгуулдаг уламжлалтай. Гэвч энэ жил сар шинийн баяртай холбогдуулан хугацааг 14 хоногоор урагшлуулсан байна.

Анх 2000 онд “Далай ээж” хэмээн хүндлэн нэрлэдэг Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагчаар ажиллаж байсан Д.Лхагвацогт, Ж.Төмөрсүх нарын санаачилгаар Сантын өвөр гэдэг газар “Мөсний баяр” хийж, арваад чаргатай морины уралдаанд нутгийн иргэд оролцож байсан түүхтэй аж.

Харин 2001 оноос “Мөсний баяр”-ын хүрээ тэлсээр жил бүр уламжлал болгон тэмдэглэж, Монгол Улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгэн чухал үйл ажиллагаа болж өргөжин хөгжиж байгаа юм.

Өнгөрсөн жилийн “Хөх сувд-2024” мөсний баярт дотоод, гадаадын 20 мянга гаруй жуулчин оролцжээ.

Post Views: 230

About Author / Болортуяа Р

Previous post
“ТҮМЭН ТЭМЭЭНИЙ БАЯР” 2025 оны 2 дугаар сарын 1-3 ны өдрүүдэд Даланзадгад хотод зохион байгуулагдана
Next post
Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг маргааш хаана

You Might Also Like

Улс төр

Нийт нутгийн 80 хувь нь цастай байна

2025-02-03
Улс төр

“Орхон” их сургуулиас 115 дугаар сургууль хүртэлх авто замын ажлыг эхлүүллээ

2024-04-12
Улс төр

Архангай аймагт газар хөдөллөө

2024-01-30
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search