Дэлхийн ямар улс орнуудад хүмүүс хамгийн аз жаргалтай амьдардгийг тодорхойлдог “World Happiness Report” судалгааны 2024 оны тайлан нийтлэгджээ.
Судалгааг авахдаа тухайн орны нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ, иргэдийн нийгмээс дэмжлэг авах боломж, эрүүл аж төрөх боломж, амьдралын сонголт хийх эрх чөлөө, өгөөмөр байдал, авлига зэрэг үзүүлэлтүүдээр хэмжсэн байна.
Ингэхэд Монгол улс судалгаанд хамрагдсан дэлхийн 143 улсаас 77 дугаарт эрэмбэлэгджээ. Харин манай хоёр хөршийн хувьд Хятад улс 60, Орос улс 72 дугаарт тус тус эрэмбэлэгдсэн байна.
Дэлхийн хамгийн аз жаргалтай иргэдтэй 10 улсыг жагсаавал:
- Финланд
- Дани
- Исланд
- Швед
- Израйль
- Нидерланд
- Норвеги
- Люксембург
- Швейцари
- Австрали
Хамгийн аз жаргалгүй иргэдтэй 10 орныг жагсаавал:
134. Замби
135. Эсватини
136. Маливе Коморос
137. Ботсвана
138. Зимбабве
139. Бүгд Найрамдах Конго .
140. Сьерра Леон
141. Лесото
142. Лебанон
143. Афганистан
Эх сурвалж: The World Happiness Report