нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Эрдэнэт үйлдвэр яагаад эхний гуравт ч үгүй байгааг Гэлэнгийн Ёндон тайлбарлах ёстой!

  • By Nomin E
  • 2024-11-18

Улс төрийн хураангуй…..

Топ зуун аж ахуйн нэгж гээд шалгаруулдаг. Жил бүр. Гол нь улсад татвар төлсөн л үзүүлэлт. Гашуухан хэлэхэд, төр татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийг төлснийг нь хөхиүлэн дэмжиж, алдаршуулж байгаа ухаантай. Ухаантай гэхээс аргагүй болсон. Монголын төрийн дарамт хувийн хэвшилдээ лай ланчиг байсаар байна. Татварын дарамт, торгууль, шийтгэлээр л төсвөө бүрдүүлэн аж төрж байгаа. Тэгээд мөнөөх “ховх сорсоноо” төсөв болгон батлахдаа Ц. Даваасүрэнгийн бяслагны үйлдвэр, Ч. Номингийн кино үзэх ваучер болгох зэргээр л “урагшилж” байгаа. Гэвч төр өөрөө хийх ёстой зүйлээ хийхгүй байгаагийн ганцхан жишээг хэлэхэд Гашуунсухайт Ганц мод боомтын хил холболтыг л хийхгүй байгааг дурдахад хангалттай.

Монголын амьдрал татвар төлөгчдийн нуруун дээр, хувийн хэвшлийнхний хуримтлуулсан дээр тогтож байгаа. Татвар төлөгчид, хувийн хэвшлийнхэн нуруугаа авахуулж гүйцсэн. Саяын топ зуун аж ахуйн нэгжийг шалгаруулж, шагнал гардуулах үер нэг бизнесмэн ноогдуулсан өргөмжлөлийг нь тааз руу шидэж орхисон гэж мэдээлэгдсэн. Бүх ард түмний үздэг “Монгол коммент” нэвтрүүлгийн М.Батбилэг тэгж мэдээлсэн. Тэр бизнесмэн бол “Номин”-гийн Ш.Баярсайхан байсан бололтой. Татвар дарамт нь дийлдэхээ байчихаад, тэгээд тохуурхан тавлаж байгаа юм шиг тийм өргөмжлөл өгөхөөр нь мөнөөх татвар төлөгч, ажил олгогч арга тасран тэсэрч тийм үйлдэл хийсэн байна. Хага үсрэн, эсэргүүцлээ тийн хатуу илэрхийлж байгаа нь Ш. Баярсайхан болохоос бүгд л Ш.Баярсайханы адил тэсрэн тэсрэн байгаа нь худалгүй юм.

Монголын төр бүх бизнесийг хийж байгаа. Гэхдээ ихэнх нь алдагдал, өрөнд баригдсан байгаа. Төрийн өмчит компаниудын жишээн дээр Засгийн хэрэг эрхлэхийн сайд Н. Учрал үүнийг байнга ярьж байгаа. Л. Оюун-Эрдэнэ мөн л долоо найман жил үүнийг ярьсан ч бахь байдгаараа л байсаар. Топ зуун аж ахуйн нэгжийг уг нь “Эрдэнэт “ үйлдвэр л өнгөлдөг тогтсон эрэмбэтэй. Энэ жил эхний гуравт ч байдаггүй дээ. Муу хэлээд байдаг Оюу толгой нь өнөө жил тэргүүлсэн харагдсан. Эрдэнэт үйлдвэр яагаад эхний байраа эзэлсэнгүй вэ гэдэг асуултын хариу тодорхой. Төрийн бизнес, төрийн менежмэнтийн л шид энэ.  Эрдэнэт үйлдвэрийн эдийн засгийн эрүүл ахуйг шалгах, сорилжуулах цаг аль хэдийнэ болсон. Сүүлийн таван жилд, онцгой дэглэм нэрийн дор ямар ч хяналтгүй, ТУЗ ч үгүй, компанийн засаглалын ямар ч хэмжүүргүй явж ирлээ. 150 сая ам.доллар зээлж, төслүүдээ санхүүжүүлнэ хэмээгдэн саяхан мэдээлэгдэв дээ. Хорио цээрийн дэглэмийн үед Засаг их наяд төгрөгөөр нь нийт ард түмний зарлагыг төлсөн нь буруудаагүй гэхэд оноогүй. Өдгөө тэр мөнгийг Засаг тухайн үйлдвэрт ном ёсоор төлөөгүй. Харин үйлдвэрийн үйл ажиллагаа, зардал, алдагдал мэтийн өнгөөр баланст тусгасан асуудал удахгүй асуудал тарих нь тодорхой. Төр ингэж л менежер хийдэг. Эзэн биегүй болгодог. Иддэг, уудаг. Эрдэнэт үйлдвэрийг удирдаж байгаа Г. Ёндон дарга үйлдвэр нь яагаад эхний байраа алдав гэдгийг олон нийтэд мэдээлэх ёстой. Эрдэнэтэд эдийн засгийн эрүүл ахуй оршиж байна уу, үгүй юү гэдгийг мэдээлэх ёстой. 

Z MAN

Post Views: 380

About Author / Nomin E

Previous post
Сүрьеэг далд хэлбэрт байхад нь дарж авдаг соёлд суралцъя
Next post
Орос бүрэн хэмжээний цөмийн дайны хариу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдлээ.

You Might Also Like

Улс төр

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнг сольж Г.Тэмүүлэнг сонгов

2024-11-25
Улс төр

 Л. Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар Болдбаатарын Гүнбилэгийн үгийг эм мэт авах ёстой!

2024-10-01
Улс төр

УИХ-ын гишүүний араас Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга шүүхээс ял сонсчээ

2025-02-17
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search