Улс төрийн хураангуй…..
“Эх оронч” Цэрэнпилийн Даваасүрэнгийн Төсвийн байнгын хороон дээр Цөмийн энергийн хуулийн төсөлд АМНАТ-ыг есөн хувиар авах “зарлиглал” өчигдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дээр жүдогоор бол иппондуулжээ. Хорин хоёр гишүүн зуун хувь эсрэг санал өгсөн байна. Хуралдааныг сүүлийн үед засаг төртэй заалдаад байгаа Ганзоригийн Тэмүүлэн даргалаад, 22 гишүүн нэгэн дуугаар “Эх орноо л бодно шүү” хэмээн таатай алгаа тогшиж суусан Ц. Даваасүрэнгийн дэмжүүлсэн саналыг ийнхүү нам болгов. Нэг байнгын хороогоор үнэмлэхүй түвшинд дэмжигдсэн санал нөгөө байнгын хороон дээр ингэж зуун хувиар маргааш нь тавиулж байгаагаас олон дүгнэлт харагдана. Юуны өмнө, Ц.Даваасүрэнгийн мэх, эх оронч байдал нэн өндөр түвшинд бэлтгэгдсэнийг харуулж байна. Таван удаа УИХ-д илгээгдэхдээ Хөвсгөлийн ард түмнийг сүүлд хойд бүсийнхнийг мөн ийнхүү арга мэхээр “давж” ирснийг харж болох. Нөгөө талаар шинэ 126-гийн нүүр царай, итгэл үнэмшлийн багцаа харагдах. Ц. Даваасүрэнгийн мэхэнд оролгүйгээр, нийгмээр шүүн хэлэлцээд маргааш нь Аюулгүй байдал дээр санал хураахад зуун хувь эсрэг болохыг урьдчилан мэдэх дүн бантай аавын охин, ээжийн хүү Төсвийн байнгын хороонд бас л чамлалттай байгааг харуулах бэлээхэн илэрхийлэл. 126 гишүүний үнэмлэхүй хэсэг шинэ. Асуудалд маш бодитой, нухацтай хандах ёстой. Ер нь бол, хуучин луугарууд буюу хоёр гурав сонгогдсон нөхөд эх оронч байдлыг үзүүлэх байдлаар төсвийн хулгайд гаршиж гэдгийг шинэ гишүүд нь сэм ярьж байгаа нь нууц биш.
Д. Энхтүвшин гэдэг хүний хэлээд байгаа туйлын үнэн. Тэр тийм ч дорой, боловсролгүй, эдийн засаг мэдэхгүй “амьтан” яав ч биш. Б.Энхбаяр ч өчигдөр хурал даргалагчийг шүүмжлээд, адилхан л гишүүн, яагаад өөрийн нь мэдээгүй байхад, дур зоргоор энд тэндэхийн ажлын хэсэгт даргалагчаар тавиад байгааг ойлгохгүй байна гэсэн гомдол шидсэн нь Д.Амарбаясгаланд хамаарч байгаа юм. Д. Амарбаясгалан намын хоёрдугаар даргаар олон жил ажилласан ч анх удаа Их хурлын гишүүн хийж байгаа хүн. Шинэ тутам мэдэх ёстой зүйл бишгүй байгаа нь ойлгомжтой. Парламентын ардчилал, иргэдийн итгэлийн тухай их ярьж харагдлаа, тэрбээр. Иргэдийн төрдөө итгэх итгэл яагаад унасан бэ гэдэг асуултад энэ хүн өөрөө хариулах ёстой. Яагаад гэхээр сүүлийн найм, эдүгээ ес дэх жилдээ засаглаж байгаа МАН-аас төрд томилогдоцгоосон бүх үеийн боловсон хүчинг чухам энэ хүн л мэдэж, томилж ирсэн. Тэгэхээр төрд итгэх итгэл их унасаныг энэ хүн өөрөөсөө асууж, дүнгээ нягтлах нь ононо.
Спикер их ууртайгаар хурал даргалж өнжсөн. Харин өчигдөр Монголд Санжийн Баяр маш баяртай байлаа. Яагаад гэвэл Ц.Даваасүрэнгийн санал унасанд. Даваасүрэнчүүдийн санал ингэж унаж байх ёстой юм гэж алга ташаад, өөрийгөө энэ хүнийг анх улс төрд авчирсан буруугаа дахин илэрхийлэв. Буруугаа илэрхийлж чадаж байгаа түүнд талархвал зохино. Энэ жишээгээр улс төрд ямар буруу хүн гаргаж ирснээ М.Энхболд, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар үргэлжлүүлэн зарлаж байх нь Монголын их үйл хэрэгт машид тустай.
Z MAN