нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Ерөнхий сайд Г.Занданшатарыг “допингжуулах” хэрэгтэй байгаа юм

  • By E. Erel
  • 2026-01-08

Бие махбодод өгөгдсөн язгуур хүчийг өөр хүчээр нэмэгдүүлдэг, зохиомлоор нэмдэг бодисыг допинг гэдэг. Энэ нь хориотой зүйл. Тиймээс олимп, дэлхийн тэмцээнүүдэд энэ бодисыг хэрэглэсэн этгээдүүдийг эрүүл шалгарлын индрээс даруй үлдэн хөөдөг номтой. Ерөнхий сайд Г.Занданшатар допингтой улс төрийг, улстөрчдийг ялнаа гэдэг үг хэлчихэж. Үүнд буруу юм юу байх вэ дээ. Ингэж хэлэх л ёстой. Допингтой улстөрч, улс төр гэдэг бол буруу аргаар, хууль бусаар мөнгө төгрөг зувчуулж, буруу эрх ашгуудаар эрх мэдлийн өрөлт бий болгосон улстөрчдийг хэлнэ. Тэд бол төрийн, улсын эрүүл хөгжилд хамгийн том хавдрууд, үлдэн арчих ёстой хог шаарууд юм. Тиймээс Г.Занданшатарын допингтой улс төрийг, улстөрчдийг ялах эрмэлзэл тэмүүлэлд харин ч ташуур өгөх ёстой юм. Эрүүл оюун санаат нийгмийн түрлэг үүнийг дэвжээн дэмжих нь тодорхой. Г.Занданшатар бол өөрөө допингоос хол улстөрч. Яагаад гэхээр тэр,  УИХ-д ч, Засгийн газарт ч байгаагүй мөртлөө Ерөнхий сайд болж чадсан. Үүгээрээ тэр допинггүй, өөрийн бодит хүчээр шалгарсан Ерөнхий сайд гэвэл огтоос хилс болохгүй. Одоо тэр мөн намын дарга ч бус. Дан ганц Ерөнхий сайдын албан тушаалыг л хашиж байна. Түүний танхимд таван удаа УИХ-д сонгогдсон, таван удаа сайд болсон С.Бямбацогт, Ж.Энхбаяр, Б.Чойжилсүрэн  нар багтаж байна. Чухам энэ харьцангуй хатаагдсан, одоодоо Монголынхоо толгой улстөрчдийн дээр суугаад, эрхшээгээд сууж байнаа гэдэг чинь Г.Занданшатарын өөрийн допинггүй, жинхэнэ чадамжийг илэрхийлсэн агуулга.  Г.Занданшатарт одоо допингжих шаардлага бол байна. Тэр нь Ерөнхий сайдын хувиар эдийн засгаа допингжуулах. Жишээ нь, мань эр өчигдөр Засгийнхаа хурлаар Оюу толгой дахь өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлтэй УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэхээр Рио Тинтод хандахаар болж байна. Үүнийг бодит ажил хэрэг даруй болгох ёстой. Хувьчлалуудаа хэл амгүй данагар сайхан хийчихмээр байна. Эрдэнэс Монгол, Эрдэнэт, Эрдэнэс таван толгойнхоо орлогыг тун чамбай нэмэгдүүлмээр байна. Оюу толгойн экспортын орлогыг Монголынхоо банкуудаар авах ажлаа С.Наранцогтыг шахаж тун шаламгайлмаар байна. За тэгээд, Б.Энхбаярынхаа шударга ёсны тэмцлийг маш түргэтгэмээр байна. Нүүрсний хулгайчдыг үтэр цээрлүүлэх хэрэгтэй байна. Энэ энэ зүйлийг хэрэгжүүлэхийн тулд Ерөнхий сайд Г.Занданшатарыг “допингжуулах” хэрэгтэй байгаа юм аа.

Z MAN

Post Views: 94

About Author / E. Erel

Previous post
Дэлхийн хамгийн эртний ой Хэнтийн Батширээтэд байдгийг мэдэх үү?
Next post
Г.Занданшатараа Риог аргадах шаардлагагүй

You Might Also Like

Улс төр

Комиссар З. Дашдаваа улирч ажиллах магадлалтай

2025-03-17
Улс төр

Л. Гантөмөр, Б.Батбаатар, Т. Доржханд, Н.Номтойбаяр ухаар, МАН-ын өмнөөс гал бүү барь!

2024-10-31
Улс төрЦаг үе, үйл явдал

З.Энхболд Засгийн газрын даалгавраар ОХУ-д уулзалт хийсэн үү, үгүй юу?

2025-03-27
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search