нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

О.Цогтгэрэлд Б.Батбаатар “хутга” болно

  • By E. Erel
  • 2026-01-12

Дээд шүүх МАН-ын дарга Н.Учралыг албажуулчихаж. Дархлааг нь хангачихаж. Энэ бол зүй ёсны юм. Юуны төлөө эрх барьж байгаа нам билээ. Юуны төлөө төрийн эрх барих дээд байгууллагын дарга хийж байгаа билээ. Энэ бол харин ч нэг амархан юм байх аа. Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийн илгээсэн намын дүрмийн өөрчлөлтийг Дээд шүүх нэгэнтээ буцаагаад байснаа мөн албажуулчихаж. Зөрчилгүй болгоод бүртгэсэн нь МАН-ын даргын эрх зүйн дархлаатай хамт тохиожээ. Үүнийг хэвлэл мэдээлэл янз бүрийн өнцгөөр харж байна. О.Цогтгэрэл Засгийн газрыг огцруулах юм ярьж, энэ нь он давуут таг чиг болсон. Энийгээ болио гээд эрх баригчид дүрмийн өөрчлөлтийг нь албажуулахад наймаа хийсэн гэж бичиж байна. Тийм ч биз, үгүй ч биз. Хэрэв ингэсэн бол О.Цогтгэрэл наймаачин л харагдаад байгаа юм. Ардчилсан нам дотор О.Цогтгэрэлээ бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа явдал их байх нь ажиглагдсаар. Ерөөс түүнийг 2027, 2028 оны сонгууль удирдана гэдэгт эргэлзэгсэд их олон байгаа бололтой. Монголын хамгийн том хоёр намын даргыг адилтгах гэж үзвэл хоёулаа Увсын “хольцтой” хүмүүс. Н.Учрал гэхэд, ээж нь Увсын Зүүнговийн дөрвөд хүн. Аав нь Хэнтийн Батширээтийн буриад юм. О.Цогтгэрэл бол угаасаа аав ээж нь Увсынх. Төр нийгмийн том удирдагчид Увсынхан их байсан. Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх гээд л. Тэр буухиа үргэлжилсээр байгаагийн илэрхийлэл нь Н.Учрал, О.Цогтгэрэл биз. Гэхдээ О.Цогтгэрэл бол тэдний түвшинд очоогүй. Цаашид очих нь ч эргэлзээтэй байгаа юм. Н.Учрал бол харин нэгэнт замдаа гарсан. Тэр ирэх онд Ерөнхий сайд болно. Тэгээд 2028 онд МАН-ыг манлайлан сонгуульд хүч үзнэ. О.Цогтгэрэл харин тэр үед АН-ын дарга хэвээр байж чадах эсэх эргэлзээтэй.

Учир нь, 2027 оны сонгуульд тэр АН-ын дарга байж оролцвол, хэрэв АН ялахгүй аваас намын даргын суудлаа алдах нь нэн тодорхой. АН-ын саналыг үргэлж хуваадаг ИЗНН Ерөнхийлөгчийн сонгуульд Уур амьсгалын, өөрчлөлтийн сайд Б.Батбаатараа дэвшүүлэх байх. Засгийн газрын гишүүн сайдаа Ерөнхийлөгчид дэвшүүлсэн ИЗНН АН-ын саналыг алд дэлэм биш гэхэд тохой хугаслах энүүхэнд дээ.

Z MAN

Post Views: 107

About Author / E. Erel

Previous post
ДААЦААС ДАВСАН ХЭРЭГЛЭЭ…
Next post
Я.Содбаатар, Н.Ганибал нар бууриа сэлгэнэ

You Might Also Like

УИХ-ын сонгуульУлс төр

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ

2023-12-08
Улс төр

Комиссар З. Дашдаваа улирч ажиллах магадлалтай

2025-03-17
УИХ-ын сонгуульУлс төр

Иргэн таны санхүүжүүлэх намууд ингэж дэвшүүлж…

2024-05-21
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search