нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Манай Ерөнхийлөгчтэй хийх уулзуултуудаа гадны тэргүүнүүд цуцлав уу?

  • By Болортуяа Р
  • 2024-09-24

Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн Нью Йорк дахь уулзалтуудыг цуцалсан байж мэдэх тухай албан бус мэдээлэл явж байна. НҮБ-ын Ерөнхий Ассемблэйн нээлтийн ажиллагаанд улс орнуудын удирдагч нар очиж, хурлын бус цагуудаар албан уулзалтууд хийдэг уламжлалтай. Тэгвэл манай улсын Ерөнхийлөгчтэй хийх уулзалтууд цуцлагдсан тухай албан бус мэдээлэл гарчээ. Одоогийн байдлаар Монгол Улсыг ямар ч цаг үед дэмжиж, хамтарч ирсэн Японы Ерөнхий сайд  Ф.Кишида, өнгөрсөн зун хаан нь зочлоод явсан Бутаны Ерөнхий сайд Цэрэн Тобгай нартай уулзснаас өөр албан мэдээлэл Ерөнхийлөгчийн албан ёсны сайт дээр алга байна. Харин энэ жилийн ассемблэйд оролцож байгаа 83 улсын төрийн тэргүүн, хоёр улсын дэд Ерөнхийлөгч, 52 улсын Засгийн газрын тэргүүн, 5 гишүүн улсын Шадар сайд нараас нэмж хүмүүстэй уулзалт хийхгүй бол яах аргагүй өнгөрөгч өдрүүдэд манайд айлчилсан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалтай холбоотой байж таарах биз ээ.

Энэхүү чуулга уулзалтын үеэр энэ мэт байдал үүсэхийг манайхан тооцоолоогүй биш тооцоолсон байх учиртай. Гэхдээ нэгэн цагийн хамтын ялалтын ойгоо тэмдэглэхээр ирсэн мөнхийн хөрш орны төрийн тэргүүн, нөгөө талаас эдийн засаг болон бусад хүчин зүйлийн нягт холбоотой орны айлчлалыг хүлээн авахаас аргагүй нөхцөл байдлыг бусад улс орны төрийн тэргүүнүүд ч ойлгож байх учиртай. НҮБ болон бусад улс орнуудын зүгээс манайд хориг мэдрүүлж байгаа алхам нь ч зүй ёсных. Ерөнхийдөө ийм зүйл болох байсан, түүгээрээ болж байх шиг байна. Нөгөө талаас дайны гэмт хэрэгтэнг хүлээж авсан “гэм”-тэй Монгол Улсын төрийн тэргүүнд элдэв хоригоос үл халшран бараалхсан Япон, Бутаны Ерөнхий сайд нарт талархах хэрэгтэй болов уу.

Post Views: 387

About Author / Болортуяа Р

Previous post
ЦЕГ: Их хэмжээний тарвага тээвэрлэж явсан этгээдийг саатууллаа
Next post
Ж.БАТБАЯСГАЛАН: Нийслэл хот хөгжлийн шинэ загвар, улс орны хөгжилд хүлээх үүргээ шинээр тодорхойлж чадлаа 

You Might Also Like

Улс төр

Боомт нээх нь эдийн засгийн ач холбогдолтой гэдэг худал болж таарав

2024-12-27
Улс төр

 Л. Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар Болдбаатарын Гүнбилэгийн үгийг эм мэт авах ёстой!

2024-10-01
Улс төр

“Шидэт хууль тогтоогчийн сормуусаар” ширвэн тонилгох хэрэгтэй ээ, С.Эрдэнэболд!

2025-04-09
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search