Улс төрийн хураангуй…
Сайд Чинбатын Номингийн улсын төсөвт батлуулан буй кино ший болон соёлын үзвэрт зарцуулагдах 18,3 тэрбумын асуудал Монголын нийгмээр дүүрэн. Олон нийтийн сүлжээнд ер буурахгүй, улам л асаад байх царайтай. Үнэндээ ч Монголын төрийн бодлого цэр цээжиндээ, бөөр бөгсөндөө байхгүйн маш том жишээ энэ болж байна. Хавдрын эмнэлэгээ барь, станциа барь, мах, гурил, таксиныхаа үнийг чөлөөл гээд эл арван найман тэрбумыг эсрэгцүүлэн тавьж байгаа өчнөөн төчнөөн асуудлыг үзэхээр , үнэхээр ч үгүйсгэх аргагүй нийгмийн тулсан шаардлагууд болох нь илт. Соёл үнэхээр хэрэгтэй боловч, ходоод хонхолзмол, өвчлөл замбараагаа алдсан, шударга ёсын эрэмбэгүй Монголын төрийн төсвийн бодлогод арван тэрбумын соёлын ваучер үнэндээ л хээнцэрдэж байна. Адаглаад , сонгууль дамжин амлаж байгаа хөдөөгийн сургуулиудыг боловсон бие засах газартай болгоочээ л гэж хэн хүнгүй хэлмээр байна шүү дээ.
Эцсийн бүлэгтээ, соёлын салбарыг барьсан, сэнтийд нь суусан Чинбатын Номин гэдэг хүний мораль, ёс суртахуун, оюун санааны дүн бан үүгээр нэн тодорхой ойлгогдож байна. Эцэг нь машинаар хүн дайрах гэж хөөсөн хүний хүүхэд ийм байлгүй яахав дээ гэж нийгэм шүүмжлээд зогсошгүй нь. Ч.Номинд хэн бараа дэм болов гэхэд Нара гэдэг гишүүн л байлаа.
Өөрөө хэл аманд өртөөд, өөрийгөө яая гэхнээн байгаа Нара Ч.Номинг өмөөрөөд олон нийтийн зүгээс бялба балбуулж байна билээ. Нийгэм Ч.Номин нарт ингэж л игзаар төгс байна. Түүнийг огцор гэж бишгүй хашгирцгааж байна. Энэ хашгираан цаашид ч түрэх төлөвтэй. Товчхондоо, Монголын соёлын бодлого соёлын бус, уналтын, даан ялангуяа сонгуулийн авлига болж байгааг Ч. Номин гардлаа, мөн гардуулж байна. Ч. Номингоор ийм зүйл хийлгэх бодит эрх мэдэл, хүч байгааг ч бүгдээрээ үзэв. Чухам энд л Монголын төрийн орой руу зүтгэгдсийн үнэн нүүр царай нуугдан буй, үнэндээ улам бүр тодорч байгаа юм. Ч. Номингийн эрх мэдлийн хахлаас хамаагүй эрүүл соёлыг УИХ-ын гишүүн Д. Энхтүвшин үзүүлж байна. Тэрбээр намууд , МАН,АН,ХҮН ердөө дөрвөн сарын өмнө төсвийн зардлыг танах гэсэн үгээсээ, амлатаасаа 180 градус эргэж, нэгмөсөн ухарч, бүр 60 хувь нэмэгдүүлж байгааг цогтой эсэргүүцэв. Зарим эрхтнүүд сануулан буруушааж, бүр намаас хөөнө гэсэн бололтой. Д. Энхтүвшин би намын гишүүн бус аа, хөөвөл хөөтүгэй гэж тод хэлэв. Бас хулгай хийлцэхгүй, хэрэв энэ хулгай ингээд үргэлж гаарч байдаг юм бол надад энд байхын хэрэг алга гэдгийг ч хэлэв. Чухамдаа энэ бол жинхэнэ эх оронч шударга гишүүний үг юм. Түүний хувьд шударга, эх оронч байна гэдгийн дэргэд УИХ-ын гишүүний сэнтий өчүүхэн юм гэдгийг илэрхийлсэнээрээ Монголын улс төрчдийн бодит хямдрал, өчүүхэнийг зарлан тунхаглаж байгаа явдал боллоо. Д. Энхтүвшинд зүгээр л сайн байна гэдэг үг зохино. Намын гишүүн биш гэсэн нь ихээхэн сонирхол татна. МАН бол хатуу намын гишүүнчлэл дээрээ амьдардаг бүтэц. Хатуу хэлэхэд, төрд бий болгосон схемээрээ татвар төлөгчдийн мөнгийг цалин болгож авах арчаагүй эрх ашгаараа нэгдэж, цаг ямагт сонгуулиар ялах уриагаас өөрөөр юуг ч эс боддог паразит бүлгэмийн арми. МАН-ын дарга Л. Оюун-Эрдэнийн УИХ-д сойн гаргаж ирсэн хүмүүс энэ мэт өнгө ялгарал ойрын өдрүүдэд ихээхэн тодсож байна. Энэ бол сайны дохио. Эрүүлжин эдгэрэх өчүүхэн ч гэсэн шинж тэмдгийн эхлэл гэж үзэлтэй.
Z MAN