Топ модел Жизель жюу-жицүгийн мэргэжлийн багш найз залуутайгаа анхны хүүхдээ хүлээж авахаар бэлдэж байна. Бразиль гаралтай топ модел анх 2021 онд хүүгээ жюу-жицүгийн сургалтанд хамруулах үедээ одоогийн найз залуутайгаа танилцаж байжээ.
Бразилийн гоо бүсгүй болон жюу-жицүгийн багш Валенте Хоаким нар Жизелийг Америк хөлбөмбөгийн алдарт тоглогч Брэдигээс салсны дараахан буюу 2023 оны зургадугаар сараас хойш болзож байгаа юм. Жизелийг салалтаасаа өмнө Валенте Хоакимтай үерхэж эхэлсэн гэж хэвлэлээр хэсэг шуугисны дараа загвар өмсөгч бүсгүй “Нью Йорк Таймс” сонинд “Энэ бол худал гүтгэлэг бөгөөд би 13 жил ханилсан нөхрөө хуураагүй” гэжээ. Мөн тэрээр “Эрүүл бус харилцаагаа орхих зоригтой, үнэнч бус гэж хаяглагдсан олон эмэгтэйчүүдэд ийм зүйл тохиолддог” гэж тухайн цуурхлыг тайлбарласан байна.
Жизель”Нью Йорк Таймс” сонинд өгсөн ярилцлагадаа “Миний найз байсан хүнтэй би анх удаа болзож байна”. Ийм харилцаа их өөр, маш шударга, бас ил тод байдаг юм байна гэж ярьжээ. Жизелийн ойрын хүн хэлэхдээ: “тэд анх найзууд байсан” бөгөөд хоёулаа залуу насандаа төрөлх Бразилаас нүүж ирсэн гэх мэт олон нийтлэг зүйлтэй хүмүүс юм гэжээ. Дөчин дөрвөн настай модел бүсгүй экс нөхөр Брэди нар 14 настай хүү, 11 настай охин нарын ээж аав юм.