нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Нийслэлд үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа 2060 айл байна

  • By Болортуяа Р
  • 2024-05-31

Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газар болон улсын онцгой комисс, ус цаг уур орчны шинжилгээний газраас цаг үеийн асуудлаар /2024.05.30/ -ны өдөр хамтарсан мэдээлэл хийлээ.

Нийслэлийн онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбат тэрбээр өнгөрсөн зун маш их үер болж олон айл усанд автсан. Тиймээс энэ нөхцөл байдлыг дахин давтахгүйн тулд тодорхой төлөвлөгөө гаргаж зохион байгуулалт хийж байна. Сэлбэ голын урсцыг нэмэгдүүлэх чиглэлээр арга хэмжээ авч байгаа.

Үерийн далан хааж барьсан барилга байгууламжийг буулгаж даланг хүчитгэх ажлыг хийж байна. Улаанбаатарт 50 байршилд ус тогтдог газар бий. Үүнээс 22 байршлыг засварлаж шинэчлэн 12 км газарт шугам хоолой засварлах ажил явагдаж байна. Үлдсэн 25 байршлын зургийг гаргаж ирэх жил төсвийг нь хуваарилж шат дараатай хийнэ. Мэргэжлийн байгууллагууд томоохон хэлэлцүүлэг зохион байгуулж зөвлөмж гаргаж үер болоход төрийн байгууллагууд ямар зохион байгуулалтаар ажиллах талаар төлөвлөгөө гарган ажиллаж байгаа.

Улаанбаатарын долоон дүүрэгт үерийн эрсдэлтэй бүсэд 2060 гаруй айл бий. Үүнээс 460 орчим айл зөвшөөрөлгүй. Газар зохион байгуулалтын албанаас долоон дүүргийн 15 байршилд 620 гаруй айлыг нүүлгэн шилжүүлэх боломжтой гэсэн судалгааг гаргасан. Үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айл өрхийг дээрх эрсдэлгүй бүсэд нүүх албан мэдэгдлийг хүргүүлсэн. Өнгөрсөн долоо хоногт ноднин үерт автсан БЗД-ийн Дарь-эхийн гурван хороон дээр ажиллаа. Тэнд 600 орчим айл үерийн эрсдэлтэй бүсэд байгаа. Эдгээрээс 100 гаруй өрх зөвшөөрөлгүй буусан байна. Эдгээр айлыг мөн нүүх мэдэгдлийг хүргүүлээд байна гэлээ.

Өнгөрсөн жил үерт өртсөн айлуудад зааж өгсөн газар нь тог цахилгаангүй алслагдсан газар байсан. Тиймээс айлууд нүүж буухгүй, нүүлгэн шилжүүлсэн ч буцаж нүүх тохиолдол гарчээ. Энэ жилийн хувьд суурьшлын бүсэд газар олгосон байна. Тиймээс нүүх мэдэгдэл хүргүүлсэн айлууд тухайн зааж өгсөн эрсдэлгүй газарт нүүж буухыг анхааруулж байсан юм.

ОБЕГ-ын ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга хурандаа Л.Тамир хэлэхдээ:

Энэ жилийн хувьд гэнэтийн аадар бороо их орох төлөвтэй байгааг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байгаа. Иргэд зургаа болон долдугаар саруудад хөдөө орон нутгийг их зорьж аялж зугаалдаг. Мөн гол усны дагуу амардаг. Ингэхдээ анхаарал болгоомжтой байх. Цаг агаарын мэдээг тогтмол замд гарах. Гол ус гатлахдаа зориулалтын гарц гармаар гарахыг анхааруулсан юм. Мөн бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, хийлдэг гудас болон завинд аль болох суулгахгүй байхыг санууллаа.

Post Views: 284

About Author / Болортуяа Р

Previous post
Монголд сүүлийн гурван жилийн хугацаанд 735 удаагийн жагсаал, цуглаан бүртгэгдсэн байна
Next post
Амь насаа алдсан Кени Улсын уулчинг Эвэрестэд үлдээхээр болжээ

You Might Also Like

Улс төр

Тавдугаар сарын 25-нд зам хаах зураглал

2024-05-22
Улс төр

Нарансэвстэй хөдөлгөөнийхөн хэрэгцээтэй баримт бичгийг ажлын хэсэгт хүргүүлжээ

2025-02-12
Улс төр

126 гишүүнтэй парламентын анхны намрын чуулган маргааш эхэлнэ

2024-09-30
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search