нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Эрүүл мэндийн боловсрол

Эрт цэвэршилтийн шалтгаан, оношлогоо болон эмчилгээ

  • By Nomin E
  • 2024-10-24

Монгол эмэгтэйчүүдийн цэвэршилтийн дундаж нас 49 гэсэн судалгаа бий. Хэрвээ 40-45 наснаас өмнө цэвэршилт явагдвал эрт цэвэршилт гэх бөгөөд 40 наснаас өмнө цэвэршвэл хэт эрт цэвэршилт гэж тооцдог. Орчин үед цэвэршилтийн нас залуужиж байгаа нь тун харамсалтай. Цэвэршилт нэгэнт эхэлсэн бол хэзээ ч эргэхгүй үйл явц байдаг. Тиймээс эмэгтэйчүүд өөрийн карьер, гэр бүл төлөвлөлтдөө анхаарч амьдралын чанараа дээшлүүлэх тал дээр анхаарах нь зүйтэй гэж эмч зөвлөж байна.

Эрт цэвэршихэд удамшлаас гадна сэтгэл санааны гэнэтийн хүчтэй цочрол, хэт туранхай байх, дархлалын өвчнүүд, өндгөвч болон саваа өвчний улмаас эрт авахуулах, архи тамхины хэт их хэрэглээ зэрэг нөлөөлдөг гэж үздэг ч яагаад эрт цэвэршдэг эхэлдэг тодорхой шалтгааныг олоогүй л байна. Эрт цэвэршилтийн шинж тэмдэг хэвийн цэвэршилттэй ерөнхийдөө адилхан байдаг. 

Эрт цэвэршилтийг оношлоход хамгийн түрүүнд эмэгтэйчүүдийн дотуур үзлэг хийж, бамбайн эмгэг, өнчин тархины хорт хавдар, дааврын өөрчлөлт гэх мэт эмгэг байгаа эсэхийг шалгаж цусны нарийвчилсан шинжилгээ хийдэг. Мөн эстроген дааврын нэг хэлбэр болох эстрадиолын хэмжээг цусны шинжилгээгээр шалгаж, 36мл-с доош байвал цэвэршиж эхэлж байгаа дохио гэж ойлгож болно. Түүнчлэн фоликул сэдээгч дааврын (ФСД) хэмжээг цусанд үзэж, хэмжээ нь 30-40мIU/мл болон түүнээс дээш болсон тохиолдолд энэ нь цэвэршсэнийг нотлох үзүүлэлт болдог байна.

Эстроген дааврын ялгарал бууралт эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж үе мөчний үрэвсэл, ясны сийрэгжилт, зүрх судасны өвчлөл зэрэг олон эмгэгүүдийн эрсдэл ихэсдэг. Мөн өндгөвч болон бүдүүн гэдэсний хавдар, шүд, буйлны үрэвсэл, нүд цийх зэрэг өвчнүүдийн эрсдэл эстроген уналтаас болж нэмэгддэг.

Эрт цэвэршилтийн уршгаар ажил амьдралын хэвийн байдлыг хадгалахад бэрхшээлтэй болвол үүсэж болох эрсдэлийг сайн хянах зорилгоор эмч нар даавар нөхөх эмчилгээг санал болгодог болсон байна.

Post Views: 413

About Author / Nomin E

Previous post
Жүжигчин Анжелина дахин болзож эхэлсэн үү?
Next post
Зогсоолд байсан автомашин хулгайлсан хэрэг гарчээ

You Might Also Like

Эрүүл мэндЭрүүл мэндийн боловсрол

АНУ-ын FDA фторын нэмэлт хэрэглээг хасна

2025-05-14
Эрүүл мэндийн боловсрол

Угаарын хийд хордсон хүний биед илрэх шинж тэмдгүүд

2024-02-22
Эрүүл мэндийн боловсрол

Биотин таны шинжилгээний хариунд нөлөөлдгийг та мэдэх үү

2025-09-26
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search