нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Дэлхий

ДЭМБ сармагчны цэцэг өвчний тархалтын улмаас онц байдал зарлалаа

  • By Болортуяа Р
  • 2024-09-06

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Африкийн орнуудад тархаад буй сармагчний цэцэг өвчнийг нийтийн эрүүл мэндэд ОНЦ, АЮУЛТАЙ өвчин гэж зарлалаа.

2024 оны 08 сарын байдлаар сармагчны цэцэг өвчний 17,000 гаруй тохиолдол Африкийн 13 улсад бүртгэгдэж, 500 гаруй хүн нас барсан талаар Африкийн өвчин эмгэгийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээллээ. ДЭМБ дэгдэлтийг “Маш өндөр эрсдэлтэй” гэж үзэн, онц байдал зарлаад байна.

ХАЛДВАРЛАХ ЗАМ

Сармагчны цэцэг өвчин нь Poxviridae овгийн Orthopoxvirus төрөлд багтдаг сармагчингийн вирусээр үүсгэгддэг. Ихэвчлэн Төв болон Баруун Африкийн халуун орны ширэнгэн ойд тархдаг зоонозын өвчин юм. Энэ нь хүнээс хүнд дамждаг вирусийн гаралтай халдварт өвчин. Өөрөөр хэлбэл, гэмтсэн арьс, амьсгалын зам эсвэл нүд, хамар, амны салстаар болон бэлгийн замаар дамжин халдварладаг байна.

ШИНЖ ТЭМДЭГ

Сармагчны цэцэг өвчний халдварын анхны шинж тэмдэг нь арьсан дээр тууралт өгснөөр илэрдэг. Ихэвчлэн халуурах, тууралт гарах, тунгалгийн зангилаа томрох зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрч, 2-4 долоо хоног үргэлжилдэг.

ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ

ДЭМБ олон улсын хэмжээнд онц байдал зарласнаар дэлхийн бүх улс оронд тус өвчнөөс хэрхэн сэргийлэх, сэрэмжлэх заавар зөвлөмжийг тараах юм байна. Уг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин үйлдвэрлэх, бүс нутагт хариу арга хэмжээ авахад 15 сая ам.доллар шаардлагатай гэсэн тооцоолол гарчээ. Эхний ээлжинд ДЭМБ-ын Онц байдлын сангаас 1,5 сая ам.долларыг гаргахаар төлөвлөж байна.

Одоогоор хагас сая тун вакцин нөөцөд байгаа ба эхлээд Африкийн бүс нутгийн тархалт өндөр байгаа улсуудад вакцинжуулалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ оны төгсгөл гэхэд нэмж 2.4 сая тун вакцин үйлдвэрлэнэ гэж ДЭМБ мэдээллээ.

Эх сурвалж: CNN

Post Views: 379

About Author / Болортуяа Р

Previous post
Олвол хэзээ ч авч болохгүй зүйлс
Next post
Умард Солонгос, Өмнөд Солонгос руу хоёр өдөр дараалан хогтой бөмбөлөг нисгэжээ

You Might Also Like

Дэлхий

Зеленский: АНУ тусламж үзүүлэхгүй бол “сая сая хүн амь үрэгдэнэ”

2024-02-26
Дэлхий

Том Круз Ана Де Армас нар болзож байгаа юу

2025-03-18
Дэлхий

“Тесла” компани нийт ажилчдынхаа арван хувийг цомхотгоно гэж мэдээллээ

2024-04-17
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search