нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан хот дахь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллалаа

  • By Болортуяа Р
  • 2024-10-21

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Алтан намар-2024” ургацын баярын үйл ажиллагаанд оролцсоныхоо дараа Дархан хот дахь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны шинэ байранд ажиллалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ үеэрээ яамны удирдлагын бүрэлдэхүүнтэй уулзаж, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нэгдсэн бодлого төлөвлөлт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хангамж, аюулгүй байдал буюу “Хүнсний хувьсгал” болон “Цагаан алт” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар санал солилцов.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр энэ үеэр яам Дархан-Уул аймагт шилжсэнээр салбарын хөрөнгө оруулалтын бодлогыг төвийн бүс рүү чиглүүлж, хүнсний болон хөнгөн үйлдвэрийн кластерууд, бусад төрлийн үйлдвэрлэлийг төвийн бүсэд хөгжүүлэхээс гадна тариалангийн эргэлтийн талбайг 200 мянган га-гаар нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг онцоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч ирэх таван жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, цаашид хүнс экспортлогч орон болох зорилтыг дэвшүүлж “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ.

Үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлж, бодит үр дүнд хүргэх зорилгоор Монгол Улсын Их Хурал 36 дугаар тогтоол баталж, хүнс, хөдөө аж ахуйн салбарт ирэх таван жилийн хугацаанд 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүжилт хийхээр шийдвэрлэж, Засгийн газарт тодорхой үүрэг, даалгавар өгсөн.

Post Views: 450

About Author / Болортуяа Р

Previous post
Өнгөрсөн шөнө хотын гудамж, замуудад 425 тонн давс, 83 тонн бодис цацаад байна
Next post
“МОНГОЛ ЭНХИЙГ САХИУЛАГЧИД” жендэрийн тэгш байдлын элч төлөөлөгчид болно

You Might Also Like

Улс төр

Англи Улстай аялал жуулчлалын салбарт хамтран ажиллана

2024-04-16
Улс төрЦаг үе, үйл явдал

Л.Оюун-Эрдэнэ огцров. Олон даалгавар бүгдэд үлдэв

2025-06-03
Улс төр

Ц.Баатарсайхан, Д.Баясгалан, Д.Эрдэнэбилэг, Ч.Ганхуяг, Д.Бат-Эрдэнэ банкчид спикер Н.Учралыг дагаж ард түмнээ хүүнээс чөлөөл!

2026-01-05
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search