Хүрэлбаатарын Баасанжаргалд хүүхдэд хайртай хүн бүр талархах хэрэгтэй. Хавар, өвлийн морин уралдаан бол тэр чигтээ хүүхдийн аюулгүй байдал, амь насанд эрсдэл учруулдаг. Улмаа морь унаач хүүхдүүд ихэнхдээ амьдрал тааруу, дундаас доод түвшний амьдралтай айлын үрс байдаг нь ч хэн хүнд мэдэгддэг. Дур хүсэл, жинхэнэ уяачийн эрдэмд шамдсан жирийн уяач олон. Тэднээс илүүтэй уул уурхай ухаж, улс төр бодож, эрүүл бус улс төрийн аргаар баяжиж мөнгөжсөн олон этгээд Монголын уяачдын нилээдийг бүрдүүлдэг. Энэ ч учраас тэд нар морин уралдаан, морины үнийг хөхиүлэн өргөжүүлж, эрлийз, цэвэр монгол бус адууг ч олон болгосон. Энэ бүхэн яльгүй нэр төр, нэгэндээ тал засах, хатуухан хэлбэл хор найруулдаг үйл явц болон нарийссаар байгаа нь “Хаврын уралдааныг сэргээ, тэгвэл санал авна” хэмээн улс төрчдийг ятгадаж шаарддагаас нь харагдана. Монголд эрүүл зөв зүйл дархлаатай болохоос илүүтэй үүний эсрэг бүлэглэл, эрх ашиг явцуурагч ангийнхны омтгойрол, хэнээрхэл машид буйлсаны нэг бол морин уралдаан тойрсон үйл явцууд. Монголын уяачдад жүчээгээр нь дүүрэн үнэтэй адуу бий. Дээд тал нь тэрбум, тэгээд доод тал нь 10 саяын гээд үнэлгээтэй. Х.Баасанжаргал хамгийн наад зах нь адууны панз үсэргэгчид ашгийн татвар төлдөггүй гэж байна. Хамгийн наад зах нь энэ мэт нийгмийн эрүүл жишгийг зөрчихөөс эхлээд маш олон асуудал бий. Хамгийн чухал нь хүүхдийн эрүүл мэнд. Монголд морин уралдаанаас үүдэж олон хүүхэд эндсэн. Уралдаанаа хорь гээгүй, уралдах цаг нар зун байг ээ, гол нь эрүүл саруул, зөвийн дагуу үйл ажиллагааг морины уралдаанд баримтлаач гээд байгаа гишүүн Х.Баасанжаргалын үнэхээр зөв. Улс төр өөрөө морин уралдааны нэгэн тулгуур болсон. Морин уралдаан улс төрд зүтгэгсдийн гишгүүр болсон. Энд хамгийн том зөрчил байгаа юм. Д. Бат-Эрдэнэ, Б.Наранхүү, Д.Батбаяр, М.Энхболд гээд маш олон уяач улс төрчид бий. Морины уяа морины уяа сойлгын бус улс төрийн уяа сойлгын орчин байдаг нь нууц бус аа. Хэн сайд болох, хэн тендер авах, хэн дээш татагдах, хэн албан тушаалд очих энэ бүхэн тэнд яригдаад, жинхэнэ утгаараа өв соёл байх ёстой нь тэр хэрээр утгагүйдэн, алдагдан бүдгэрч байгаа. Уяач П.Энхмөнх гэгч хүн Х.Баасанжаргалыг мэтгэлцээнд урьжээ. Х. Баасанжаргал сайн хуульч, хууль тогтоогч нь үнэн бол , энэ сэдвийг барьсан шиг барьсан юм бол мэтгэлцээнд өдөөгч уяачийг бүх үндэслэлээр мадла, өөрийн дэвшүүлсэн гаргалгаа, өнцгүүдээ орон даяар дархлан хамгаал. Ингэж олон нийтэд нэг мөр зөв ойлголтыг өг. Монголын парламентын эмэгтэй гишүүд энэ сэдэв дээр дуугарсаар ирсэн. Шинэ юм биш. Харин ялалт авч байгаагүй. Х.Баасанжаргал УИХ-д ортлоо дэвшсэн болохоор гайгүй хулчьч биз. Үндэслэлээ хамгаал, Х.Баасанжаргал аа!
Z man