нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Орон нутгийн сонгууль

НИТХ-ын хүндэтгэлийн хуралдаанаар хотын даргыг нэр дэвшүүлнэ

  • By Болортуяа Р
  • 2024-10-14

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан НИТХ өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийж, хурлын даргаа сонгож, Засаг даргаар томилох хүнээ тодруулна.

Урьдчилсан дүн мэдээгээр НИТХ-д нийслэлийн МАН-ын хорооны нэр дэвшигчид 40 суудал авч, үнэмлэхүй ялалт байгуулж, АН-аас таван нэр дэвшигч сонгогдсон. Ингэснээр МАН гурван сонгууль дараалан ялалт байгуулж, нийслэлийг удирдахаар болж байна. Ялсан намын дарга Засаг даргаар ажиллах ёстой.

Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэр нэгж түүний удирдлагын тухай хуульд НИТХ-ын даргыг сонгохдоо,

-Сонгуулийн дүнгээр байгуулагдсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар Хурлын даргыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.

-Тухайн Хурлын төлөөлөгч Хурлын даргад өөрийн болон бусад төлөөлөгчийн нэрийг дэвшүүлэх эрхтэй. Аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нам, эвслийн бүлэг нэр дэвшүүлж болно.

-Хурлын даргыг сонгох асуудлаар нууц санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Хурлын даргаар сонгогдсонд тооцно.

-Нэр дэвшигчдийн аль нь ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг хоёр дахь санал хураалтад оруулах бөгөөд тэдгээрийн хэн нь ч олонхын санал аваагүй бол энэ хуулийн 53.2-т зааснаар дахин нэр дэвшүүлнэ.

-Хурлын төлөөлөгчид санал хураалтад оролцохдоо зөвхөн нэг хүний төлөө санал өгөх бөгөөд нэр дэвшигч өөрөө санал хураалтад оролцох эрхтэй.

-Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга орон тооны байна.Харин нийслэлийн Засаг даргыг томилохдоо:

-Засаг даргыг томилуулахаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэдийн Нийтийн Хурал нэр дэвшүүлнэ.

-Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргад нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байна:-дээд боловсролтой;-төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан;-шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;-шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх;

-Баг, хорооны Засаг даргад нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байна:-хорооны Засаг даргад дээд, багийн Засаг даргад бүрэн дундаас дээш боловсролтой;

Post Views: 393

About Author / Болортуяа Р

Previous post
Аравдугаар сар: Хөхний хорт хавдрыг таниулах сар
Next post
Бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд шүүхээс 14 жилийн хорих ял оноожээ

You Might Also Like

Орон нутгийн сонгуульЦаг үе, үйл явдал

Нөхөн сонгууль болохтой холбоотой шилжилт хөдөлгөөнийг зогсооно

2025-03-25
Орон нутгийн сонгуульУлс төр

Улс төрийн намын удирдлагуудад дайх үгс

2024-09-02
Орон нутгийн сонгууль

Орон нутгийн сонгууль аравдугаар сарын 11-нд зохион байгуулагдана

2024-08-22
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search