Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр аравдугаар сарын 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, 5-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэхийг анхааруулсан байна.
Харин аравдугаар сарын 4-нөөс аравдугаар сарын 8-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвөөр аравдугаар сарын 4-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 5-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
А