нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Байгаль, экологи

ОХУ-аас ирүүлсэн Хүмүүнлэгийн тусламжийн үр тарианы тэжээлийг хүлээн авчээ

  • By Болортуяа Р
  • 2024-05-20

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Засгийн газраас 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 8500 тонн үр тарианы тэжээлийг тусламжаар олгосон байна.

Тус тусламжийг ОХУ-аас татан авах, аймгуудад хүлээлгэн өгөх, удирдлага зохицуулалтаар хангах арга хэмжээг УОК-ын Шуурхай штабаас зохион байгуулж, өвөлжилт, хаваржилт хүндэрсэн 12 аймаг, нийслэлийн 3 дүүрэгт хүлээлгэн өгчээ.

Тусламжийн үр тарианы тэжээлийг хүлээлгэн өгөх арга хэмжээ ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үүд хотноо болж, тусламжийн үр тарианы тэжээлийг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан тухай актад гарын үсэг зурсан юм.

Арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын ерөнхийлөгч, Засгийн газрын дарга ЦЫДЕНОВ Алексей Самбуевич, Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын орлогч дарга, Хүнс, хөдөө аж ахуйн сайд ДАРЕЕВ Галсан Евгеньевич, Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын орлогч дарга, Эдийн засгийн сайд КОЧЕТОВА Екатерина Николаевна болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцжээ.

Post Views: 354

About Author / Болортуяа Р

Previous post
УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
Next post
Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

You Might Also Like

Байгаль, экологи

Р.Самъяа: Дархан цаазат газрын нутаг дэвсгэр дээр алт ухаж төнхсөн газартай огт тааралдаж байгаагүй гэдгээ харин нүүр бардам хэлнэ

2024-11-09
Байгаль, экологи

Нутгийн 50 орчим хувьд бэлчээрийн ургамлын ургалт хэвийн байна

2024-06-03
Байгаль, экологи

Матилда Димовска: Хоол хүнс, шим тэжээлийн эх үүсвэр бол бэлчээр юм

2024-05-22
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search