нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Цаг үе, үйл явдал

Их багтаамжийн урт автобуснуудыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж эхэллээ

  • By Болортуяа Р
  • 2024-10-01

Нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлийн хүрээнд БНХАУ-ын “Yutong Bus” компанийн үйлдвэрлэсэн 600 их багтаамжийн автобусыг өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс үйлчилгээнд нэвтрүүлсэн. Тэгвэл есдүгээр сарын 27-ноос 31 ширхэг угсраа автобусыг ээлжээр оруулж иржээ. Өнөөдрийн байдлаар эхний ээлжийн автобуснууд “Таван шар-Офицеруудын ордон” чиглэлд үйлчилгээнд явж байна.

Шинэ урт автобусны нийт багтаамж 125 ба түүнээс дээш хүн тээвэрлэх хүчин чадалтай, 41 суудалтай. Хөдөлгүүрийн хүчин чадал өндөр, 18 метр урттай. 15 ба түүнээс дээш халаалтын системтэй, хяналтын камераар тоноглогдсон. Манай орны цаг агаарт тохирсон хасах 45 хэмд хөлдөхгүй. Зундаа агааржуулагчтай. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан тусгай шат, иргэд орох, буухад зориулагдсан дохиоллын системүүдтэй. Гадна болон урд зорчих хэсэг рүү харсан камертай. Төлбөрийн олон төрөлт карт ашиглах боломжтой. Жишээлбэл, цахимаар цэнэглэгдсэн апплейкшн, арилжааны банкны бүх төрлийн картаар үйлчилнэ. Гадаад улсын иргэн виза картаа ч уншуулах боломжтой ажээ.

Post Views: 401

About Author / Болортуяа Р

Previous post
Үхлийн аюултай, эмчлэх боломжгүй Marburg virus Руанда улсад гарчээ
Next post
22.00 цагаас хойш бөөлөх, хана өрөмдөх, нураах дуу чимээ гаргавал 100 мянган төгрөгөөр торгоно

You Might Also Like

Цаг үе, үйл явдал

Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл үүрэг гүйцэтгэж байна

2024-06-10
Улс төрийн боловсролЦаг үе, үйл явдал

Нийслэлийн усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоов 

2024-06-14
Цаг үе, үйл явдал

“Экологи-Эрдэм” клубын залуус санаачилсан уралдааны эзэд тодров

2024-12-25
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search