нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Цахим хичээл хүүхдийг утсанд донтуулж байна

  • By Болортуяа Р
  • 2024-10-01

Хичээл эхлээд ердөө нэг сар болж байна. Гэтэл сурагчдын гэрийн даалгаврын асуудал эцэг эх, ойр тойрнын хүмүүсийн дунд багш нарыг гэрийн даалгавар өгөхдөө утас ашиглаж өгч байгаад шүүмжлэлтэй хандаж байна.

Хэрэв энэ тогтолцоо удаан хугацааны туршид хэвээр үргэлжилбэл дэлгэцийн донтолтод орох магадлал өндөр байх эрсдэлтэй юм. Дэлгэцийн донтолт нь бие махбод болоод сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, улмаар тухайн хүн нийгмээс өөрийгөө тусгаарлан, сэтгэл хөдлөлгүй болж хувирдаг аж.

Сурагчид гэрийн даалгавраа хийхэд дунджаар нэгээс хоёр цаг зарцуулдаг. Эцэг эхчүүдийн ярьж буйгаар нэг хүүхэд ээж аавтайгаа хамтарч даалгавраа хийвэл 1-2 цаг, ганцаараа хийхдээ 3-4 цагийг зарцуулдаг аж. Энэ нь хүүхдийг хэт их ачаалуулж, өөр зүйлсэд цаг гаргах боломжгүй болгодог.

Иймд 2024-2025 оны хичээлийн явцад Боловсролын судалгааны Үндэсний хүрээлэнгээс Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гэрийн даалгаварт зарцуулах хугацааг тодорхойлж, зөвлөмж гаргаад байгаа билээ.

Тухайлбал, бага боловсрол буюу 1-5 дугаар ангийн сурагч 20-40 минут, суурь боловсрол буюу 6-9 дүгээр ангийн сурагч 50-70 минут, бүрэн дунд боловсрол буюу 10-12 дугаар ангийн сурагч 80-90 минутыг гэрийн даалгаварт зарцуулахаар зөвлөмжид туссан байна.

Тодруулбал, 6 сар хүртэлх нярайд дэлгэц огт үзүүлж болохгүй, харин 6 сартайгаас 2 ой хүртэл эцэг эх, асран хамгаалагчийн хяналт дор дүрсээ харж ярих үед л хэрэглэж болох аж

Түүнчлэн 2-5 настай хүүхэд өдөрт 30 минут, бага ангийн сурагчид 1 цаг хүртэл л хэрэглэх боломжтой. Харин өсвөр нас болон насанд хүрэгчид тодорхой заасан хугацааг баримтлахгүй бол өдөрт 5 цагаас дээш хэрэглэвэл дэлгэцийн донтолт үүсдэг байна.

Post Views: 288

About Author / Болортуяа Р

Previous post
Орон нутгийн сонгуулийн санал авах өдөр буюу аравдугаар сарын 11-нд бүх нийтээр амарна
Next post
Сургуультай хаяа залгасан шатахуун түгээх станцуудаа нүүлгэе!

You Might Also Like

Улс төр

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 28, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 100 дуудлага бүртгэгджээ

2024-02-19
Улс төр

Хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн Засаг даргад хариуцлага тооцуулахаар болжээ

2024-03-05
Улс төр

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

2024-03-09
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search