нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

БНСУ-д ажиллаж байсан Монгол залуу галд шатаж амь насаа алджээ

  • By Болортуяа Р
  • 2024-12-02

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-ны /2024.11.30/ өдөр Кёнги мужийн Ансон хотын бордооны үйлдвэрийн чингэлэгт гал гарсны улмаас нэг хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Чингэлэгт шатаж амь насаа алдсан хүнийг хэн болохыг тогтоогоогүй талаар тус улсын цагдаагийн газраас мэдээлж байсан. Гэвч шалгалтын явцад амиа алдсан хүн нь 20 гаруй насны Монгол Улсын иргэн А гэгч болох нь тогтоогдсон талаар Кёнги Ансон хотын цагдаагийн хэлтсээс өчигдөр /2024.12.01/ мэдэгдлээ.

Шатсан чингэлгийг тухайн үйлдвэр ажилчдын байр болгон ашиглаж байжээ. Урьдчилсан байдлаар галыг цахилгааны залгуураас гарсан гэж үзэж байгаа бөгөөд галын жинхэнэ шалтгааныг шалгаж байгаа аж. Мөн гал гарах үед хэргийн газар байсан гэх хохирогч А-гийн найз 20 гаруй насны монгол эрэгтэй Б-г тус улсын цагдаагийн газраас эрэн сурвалжилж байгаа юм.

Дээрх хэргийн хувьд тус үйлдвэр ажилчдаа чингэлэгт байрлуулж байсан нь ажилчдын тав тухыг хангаагүй, мөн чингэлэгт хүн амьдруулахдаа аюулгүй байдлыг нь хангаагүйн үүднээс гал гарсан нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг ноцтой зөрчсөн байдал болох аж. Гэвч уг асуудал дээр тус компанийг Хөдөлмөрийн аюулгүй байдлын хуулиар шалгаагүй байгаа бөгөөд зөвхөн тус хэргийн газраас зугтсан гэх монгол иргэнийг л эрэн хайх ажлыг үргэлжлүүлж байна.

Post Views: 232

About Author / Болортуяа Р

Previous post
Нутгийн хойд хэсгээр хүйтэрч, цасан шуурга шуурна
Next post
Жо Байден хүүдээ өршөөл үзүүлэхгүй гэсэн амлалтаа зөрчлөө

You Might Also Like

Улс төр

Монгол хүүхдийн англи хэлний боловсролд гадны улсууд дэмжлэг үзүүлнэ

2024-03-06
ДэлхийУлс төр

Хятадын Шанхай хотод хар салхинаас болж “Улаан” анхааруулга зарлажээ

2024-09-16
Улс төр

Дорнод аймагт бүртгэлтэй автомашинаар БНХАУ руу нэвтрэхийг зөвшөөрчээ

2024-03-16
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search