нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Дэлхий

Уулчин бүсгүй Б.Батхишиг дахин 8000м-ээс дээш оргилыг амжилттай эзэлжээ

  • By Болортуяа Р
  • 2024-09-26

2024 оныг бүсгүйчүүдийн жил гэхэд хилсдэхгүй байх. Бид Тив, Дэлхийн аварга болж Оюуны спортын, тэсвэрийн манлайлал үзүүлж буй олон эмэгтэйчүүдийг харж байна. Монгол эмэгтэй хүний мэдлэг, оюун тэсвэр тэвчээр ямар болохыг харуулж буй эмэгтэйчүүдийн төлөөлөл бол уулчин, барилгын зөвлөх инженер Б.Батхишиг юм.

Тэрээр Гималайн нурууны 8163 метр өндөрт орших дэлхийн найм дахь оргил Манаслуд амжилттай гарчээ. Тэрбээр есдүгээр сарын 24-ний өглөө 05.08 цагт оргилдсон бөгөөд Манаслу оргилд гарсан Монголын анхны эмэгтэй уулчин болж байна. Жаргалант уулчдын клубын уулчин тэрбээр 2023 оны тавдугаар сарын 18-нд дэлхийн дөрөв дэх өндөр оргил гэгддэг 8516 м өндөрт байх Гималайн Лхоцед оргилдож байсан юм. Лхоце оргилд гараад дахин нэг 8000 метрийн өндөр оргилд гарна гэсэн зорилго өөртөө тавьсан байна. Ер нь уулчдын дунд 8000 метрээс дээш оргилд хөл тавина гэдэг амаргүй даваа байдаг бөгөөд 8000 м-ээс дээш гарсан уулчдын хувьд арай өөр зэрэглэлийн уулчинд тооцогддог.

Хөхний хорт хавдартайгаа ч мэдэхгүй Гималайн нэг оргилыг эзэлж явсан тэрбээр 2023 оны аравдугаар сард хөхний хорт хавдраар өвчилснөө мэдэж, 12-р сард мэс засалд оржээ. Харин энэ оны зургадугаар сард хавдрын эмчилгээгээ бүрэн хийлгэж, хавдрыг даван туулж чаджээ.

Уулчин Б.Батхишиг хорт хавдартай, хорт хавдрыг даван туулж яваа хүмүүст урам зориг өгч, хүн өөрөө хүсэж, зоригтой байвал зорилгодоо хүрч чаддаг гэдгийг харуулахаар энэхүү авиралтыг хийсэн гэж ярьсан байна. 

Тэрбээр Монголоос ганцаараа явсан бөгөөд “8k expedition”-ийн шерпа нарын хамт Монгол, Америк, Англи, Беларус, Румын, Энэтхэг, Непалийн нийт 36 уулчинтай баг болж ууланд гарчээ. Өндөр уулын үйлчилгээ үзүүлдэг “8k expedition”-ээр өнгөрсөн жил багаараа Гималайд гарсан Жаргалант уулчдын клубын уулчид болон өнгөрсөн хавар эндсэн манай хоёр уулчин үйлчлүүлж байсан байсан билээ.

 

Post Views: 479

About Author / Болортуяа Р

Previous post
Өнөөдрийн байдлаар дөрвөн байршилд зам засварын ажил үргэлжилж байна
Next post
Энэтхэгт сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол бүртгэгдлээ

You Might Also Like

Дэлхий

БНСУ: Ичон хотын ложистикийн төвд гал гарч 178 хүнийг нүүлгэн шилжүүллээ

2025-05-13
Дэлхий

Владимир Путин булангийн зарим орнуудаар айлчиллаа

2023-12-08
Дэлхий

Том Круз Ана Де Армас нар болзож байгаа юу

2025-03-18
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search