нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Дэлхий

Энэтхэгт сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол бүртгэгдлээ

  • By Болортуяа Р
  • 2024-09-26

Сармагчны цэцэг өвчин Энэтхэгт анх удаа бүртгэгдлээ. Дубай руу аялаад ирсэн 38 настай эрэгтэйгээс вирусын “clade Ib” омог илэрсэн байна. Өвчтөн өмнөд Керала мужид амьдардаг бөгөөд дөрөв хоног тутамд шинжилгээ өгч, тусгаарлагдаж байгаа аж.

Тухайн өвчтөнтэй ойр харьцсан 29 хүнийг олж тогтоож, тусгаарлажээ. Дубайгаас Керала хүрэх нислэгт зорчиж явсан 37 зорчигч болон өөр таван хүнийг мөн хянаж байгаа аж.

Хамгийн анх Ардчилсан Конго улсаас сармагчны цэцэг өвчин гарсан бөгөөд удалгүй ДЭМБ эрүүл мэндийн онц байдал гэж зарлаж байсан. Африк тивээс гадна Швед, Тайланд гээд хэд хэдэн улсад сармагчны цэцэг бүртгэгджээ.

ХАЛДВАРЛАХ ЗАМ

Сармагчны цэцэг өвчин нь Poxviridae овгийн Orthopoxvirus төрөлд багтдаг сармагчингийн вирусээр үүсгэгддэг. Ихэвчлэн Төв болон Баруун Африкийн халуун орны ширэнгэн ойд тархдаг зоонозын өвчин юм. Энэ нь хүнээс хүнд дамждаг вирусийн гаралтай халдварт өвчин. Өөрөөр хэлбэл, Гэмтсэн арьс, амьсгалын зам эсвэл нүд, хамар, амны салстаар дамжин халдварладаг байна.

ШИНЖ ТЭМДЭГ

Сармагчны цэцэг өвчний халдварын анхны шинж тэмдэг нь арьсан дээр тууралт өгснөөр илэрдэг. Ихэвчлэн халуурах, тууралт гарах, тунгалгийн зангилаа томрох зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрч, 2-4 долоо хоног үргэлжилдэг.

ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ

Сармагчны цэцэг өвчний эсрэг тусгай вакцин болон эм бэлдмэл байхгүй. Гэхдээ энгийн салхин цэцэг өвчний эсрэг вакцин өндөр үр дүнтэй байдаг гэж ДЭМБ мэдээлжээ. 

Post Views: 306

About Author / Болортуяа Р

Previous post
Уулчин бүсгүй Б.Батхишиг дахин 8000м-ээс дээш оргилыг амжилттай эзэлжээ
Next post
Монголд телевизийн салбар үүсэж хөгжсөний 57 жилийн ой тохиож байна

You Might Also Like

Дэлхий

Германы парламент анхны сонсголын бэрхшээлтэй хууль тогтоогчоо угтан авлаа

2024-03-25
Дэлхий

БНХАУ: Мьянмар дахь мафийн гэр бүлийн зарим гишүүдэд цаазын ял оноолоо

2025-09-30
Дэлхий

Амь насаа алдсан Кени Улсын уулчинг Эвэрестэд үлдээхээр болжээ

2024-05-31
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search