нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Цаг үе, үйл явдал

Багийн бага сургуулийг байгуулахад НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарна

  • By Болортуяа Р
  • 2024-09-24

Боловсролын сайд П.Наранбаяр Зүүн бүс хариуцсан зөвлөх Л.Лхагвасүрэнгийн хамт НҮБ-ын Хүүхдийн сангийн Ази, Номхон далайн бүсийн Боловсролын зөвлөх Мицүэ Уэмураг хүлээн авч уулзан, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

НҮБ-ын Хүүхдийн сан нь Тогтвортой хөгжлийн зорилт 4 болох “Чанартай боловсролыг дэмжих” хүрээнд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсрол, хоол үйлдвэрлэл, цахим боловсрол, үе тэнгийн дээрэлхэлтээс сэргийлэх, тэгш хамран сургах чиглэлээр Монгол Улсад олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Үүний нэг болох сурагчдын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих “Blindcare” төсөлд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах болсонд Боловсролын сайд П.Наранбаяр талархал илэрхийлэв. Тэрбээр боловсролын чанарын ялгааг арилгах, малчдын хүүхэд гэр бүлийн орчноос холдолгүйгээр сайн боловсрол эзэмших боломжийг бүрдүүлэх Багийн бага сургуулийн төлөвлөлтийн талаар онцлон ярилцав.

Багийн бага сургуулийн менежмент нь алслагдсан бүс нутгийн хүүхдүүдэд боловсролыг тэгш, хүртээмжтэй олгох оновчтой шийдэл болохыг Ази, Номхон далайн бүсийн Боловсролын зөвлөх Мицүэ Уэмура онцоллоо. Хүүхдийн эрхийг хамгаалах үндсэн зорилготой байгууллагын хувьд сурч боловсрох эрхийг хангахын тулд цаашид энэ төрлийн сургуулийг олшруулах, туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд хамтарч ажиллахаа илэрхийлэв гэж Боловсролын яамнаас мэдээллээ. 

Post Views: 308

About Author / Болортуяа Р

Previous post
ЦЕГ: Ховор ургамалд тооцогдох “Хонин арц” тээвэрлэж явсныг илрүүллээ
Next post
Хулганаас болж ослын буулт хийжээ

You Might Also Like

Улс төрЦаг үе, үйл явдал

Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн-эрдэм шинжилгээний байгууллага болгон өөрчлөх шийдвэр гарлаа

2025-05-21
Цаг үе, үйл явдал

Ахлах ангийн сурагчид Улсын дээд шүүхийн үйл ажиллагаатай танилцжээ

2024-06-12
Цаг үе, үйл явдал

МИАТ: Нислэгийн цагийн хуваарь өөрчлөгдлөө

2025-11-07
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search