нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Хулганаас болж ослын буулт хийжээ

  • By Болортуяа Р
  • 2024-09-24

Норвегиос Испани руу нисч явсан онгоцны хоолноос амьд хулгана үсэрч гарч ирсэн тул онгоц Данид ослын буулт хийсэн аж. Уг үйл явдал Лхагва гарагт Норвегийн нийслэл Осло хотоос Испанийн Малага хотын чиглэлд ниссэн онгоцонд тохиолджээ. Үүний улмаас онгоц чиглэлээ өөрчлөн Дани улсын нийслэл Копенхаген хотод бууж зорчигчдыг шилжүүлэн өөр онгоцоор Испани улсад хүргэжээ.

Жарл Боррестад гэх зорчигч болсон явдлын талаар ярьсан байна. Тэрбээр, хоолноос нь хулгана гарч ирсэн эмэгтэйн хажууд сууж явсан. Эмэгтэй хоолоо нээтэл хулгана үсрэн гарч иржээ. Зорчигчид сандарч тэвдээгүй, тайван байсан гэжээ.

Хулгана болон бусад мэрэгч амьтан аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй гэж үзсэний үндсэн дээр онгоц Данийн Копенгагенд газардсаныг “Scandinavian Airlines”-ын хэвлэлийн төлөөлөгч Ойстен Шмидт хэлэв. Мөн ийм зүйл маш ховор 1000-д нэг л тохиолддог зүйл гэдгийг онцолжээ.

Мэрэгч амьтад цахилгааны утсыг мэрж, зажлах эрсдэлтэй байдаг учир авиа компаниудын дүрэмд энэ нь харш байдаг аж. Дахин ийм зүйл давтахгүйн тулд хоол нийлүүлэгчдэд онцгой анхаарал тавина гэж “Scandinavian Airlines” мэдэгдсэн аж.

Post Views: 288

About Author / Болортуяа Р

Previous post
Багийн бага сургуулийг байгуулахад НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарна
Next post
Тарваганы тулам тээвэрлэж явсан этгээдийг саатуулжээ

You Might Also Like

Улс төр

Замын эвдрэлийг засварлаж байна

2024-04-04
Улс төр

Нэг гараараа хууль сахиулах гээд нөгөө гараараа зөрчиж болохгүй

2023-12-20
Улс төр

Нөөцийн махыг 375 цэгээр худалдаалж эхэллээ

2024-03-12
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search