нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

 Вьетнам улс руу 30 хоног визгүй зорчихдоо анхаарах зүйлс

  • By Болортуяа Р
  • 2024-03-08

Вьетнам улс руу дипломат, албан болон энгийн гадаад паспорттой монгол иргэд 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчих хэлэлцээр 2024 оны гуравдугаар сарын 7-ны өдрөөс мөрдөгдөхөөр болсон. Харин 30-аас дээш хоногийн хугацаагаар Вьетнам улсад зорчих бол виз авах шаардлагатай юм.

Тус улсад зорчиход анхаарах зүйлс:

  • Гадаад паспортын хүчинтэй хугацаагаа шалгах;
  • Гадаад паспорт нь визийн тамга дарах хоёроос доошгүй хуудастай байх;
  • Аяллын хоёр талын тийз бичүүлсэн байх;
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад байх хугацаагаа паспорт дээрээсээ нягтлан шалгаж, тухайн хугацаанд буцаж гарах, хууль тогтоомж, дүрэм журмыг нь сахиж мөрдөх;
  • Хилээр нэтрүүлэхийг хориглосон эд зүйлс, бараа, бүтээгдэхүүнийг биедээ болон ачаа тээшиндээ авч явахгүй байх;
  • Хилээр 5,000-аас дээш ам.доллар бэлнээр, эсхүл түүнтэй тэнцэх  бусад гадаад валют авч яваа бол энэ талаар гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлэх (хэрэв гаалийн мэдүүлэгт мэдүүлээгүй бол гаалийн хууль тогтоомж зөрчсөн гэж үзэн, торгууль ногдуулдаг болохыг анхаарна уу);
  • Зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, хэн нэгний гуйлт, ятгалгаар бусдын ачаа тээш, эд зүйлс авч явахгүй байх зэргийг сайтар анхаарахыг ГХЯ-наас зөвлөж байна.
Post Views: 500

About Author / Болортуяа Р

Previous post
Уур амьсгалын Үндэсний хорооны хажууд мэргэжлийн зөвлөл байгуулжээ
Next post
Дэлхий даяар ойролцоогоор 3.5 тэрбум хүн амны хөндийн өвчинтэй байна

You Might Also Like

Улс төр

Ухаа худагийг Ж.Оджаргалынханд өгсөн сайд Халзхүүгийн Наранхүү ажээ

2025-02-26
Улс төр

Япон улсын Засгийн газар малчдад цахилгаан үүсгүүр, усны сав, хөнжил хандивлалаа

2024-03-26
Улс төрЦаг үе, үйл явдал

Ширүүн маргаантай болсон АН-ын хурлаар юуг ярилцав?

2025-03-25
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search