нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Орон нутгийн сонгууль

Орон нутгийн сонгууль аравдугаар сарын 11-нд зохион байгуулагдана

  • By Болортуяа Р
  • 2024-08-22

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг ирэх аравдугаар сарын 11-ний баасан гарагт зохион байгуулахаар товлосон.

Тиймээс та бүхэнд сонгуулийн хуанлиг хүргэж байна: Үүнд

Аравдугаар сарын 11-нд орон нутгийн сонгууль болно

Орон нутгийн сонгуулийг ирэх аравдугаар сарын 11-ний баасан гарагт зохион байгуулахаар товлосон. Тухайн өдрийн 07.00-20.00 цагийн хооронд иргэдийн саналыг авна.Сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу наймдугаар сарын 2-ноос өмнө аймаг нийслэлийн сонгуулийн хороог байгуулах учиртай. Харин наймдугаар сарын 12-ноос өмнө сум, дүүргийн сонгуулийн хороог байгуулна.

Наймдугаар сарын 27-ноос нэр дэвшигчдийг тодруулна

Наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 2-ныг дуустал нам эвслүүд нэр дэвшигчээ тодруулна.  Бие даан нэр дэвшигчид ч сонгуульд нэрээ дэвшүүлэх ажиллагааг энэ хугацаанд явуулна.Улмаар есдүгээр сарын 5-ны дотор нэр дэвшигчдийн баримт бичгийг сонгуулийн хороонд хүргүүлнэ. Үүнээс долоо хоногийн дотор нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэх юм.

Есдүгээр сарын 26-нд нэр дэвшигчдэд үнэмлэх олгоно

Сонгуулийн хорооноос нэр дэвшигчээр бүртгэсэн хүмүүст үнэмлэх олгож, нийтэд мэдээлэх хуультай. Долоодугаар сарын 24-ний дотор бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө аудитад хүргүүлнэ. Бие даан нэр дэвшигч нь мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар долоодугаар сарын 25-ны өдрөөс өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлэхээр хуульчилсан. Төрийн аудитын байгууллага бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх дүгнэлтийг есдүгээр сарын 6-наас өмнө тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлэх юм.

Есдүгээр сарын 26-наас сонгуулийн сурталчилгааг эхлүүлнэ

Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу аравдугаар сарын 9-ний өдөр дуусгана. Аравдугаар сарын 10-нд битүүмжилсэн хайрцгаар санал авна. Эрүүл мэндийн байдлын улмаас зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогч эмчийн магадлагаа гаргуулж, гурав хоногийн өмнө хүсэлтээ өгнө. Улмаар аравдугаар сарын 10-ны 09.00-20.00 цагийн хооронд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах юм.

Post Views: 395

About Author / Болортуяа Р

Previous post
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Словени Улсын төрийн тэргүүнтэй мотоциклоор аялжээ
Next post
Иргэд, иргэний нийгмийн байгууллагууд Орон нутгийн сонгуулиар жендэрийн квотыг 30+ байлгахыг намуудад уриалж байна

You Might Also Like

Орон нутгийн сонгуульЦаг үе, үйл явдал

Нөхөн сонгууль болохтой холбоотой шилжилт хөдөлгөөнийг зогсооно

2025-03-25
Орон нутгийн сонгуульУлс төр

Орон нутгийн сонгуулийн тухай хууль хаачив?

2023-11-23
Орон нутгийн сонгуульУлс төр

Б.НЯМСҮРЭН: СОНГУУЛИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТ, МЭДЭЭЛЛҮҮДИЙГ БҮХИЙ Л АРГА ХЭЛБЭРЭЭР ӨГЧ БАЙНА

2025-05-30
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search