нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

“Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт” эхэллээ

  • By Болортуяа Р
  • 2024-08-22

Наймдугаар сарын 22-ны пүрэв гарагт болох үйл явдлын тоймыг хүргэж байна.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусарын манай улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилнэ.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Улаанбаатар хотноо зохион байгуулж буй “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт” Төрийн ордонд 09:00 цагт эхэлнэ. 

-“Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын хүрээнд “Манлайллын 17 төрх” гэрэл зургийн үзэсгэлэнг Чингис хаан үндэсний музейд 17:00 цагт нээнэ.

-УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 15-27-ны өдрүүдэд хуралдана.

-Орон нутгийн ээлжит сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн нарт зориулсан сургалт 09:00 цагт “Holiday Inn Ulaanbaatar”-ын 2 дугаар давхарт Хурлын танхимд эхэлнэ. Холбогдох утас: 99122141

-Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвөөс Мэдээллийн технолгийн багийн ахлагч нарт энэ сарын 22, 23-ны өдөр танхимын, 25-ны өдрөөс багийн гишүүдэд орон нутагт дадлага болон цахим сургалт зохион байгуулна.

-ЭМЯ-ны урилгаар “Орбис” олон улсын байгууллага Улаанбаатар хотод нүдний эмч, сувилагч, мэдээгүйжүүлгийн эмч, тоног төхөөрөмжийн инженерүүдэд зориулсан сургалт дуусна.

-ИЗНН-аас 12:00 цагт мэдээлэл хийнэ.

-Нийслэл болон 21 аймгийн боловсролын ажилтнуудад яам, харьяа байгууллагуудаас салбарын бодлого, зорилтыг танилцуулж, мэргэжил арга зүйн сургалтыг Удирдлагын академид 10:30 цагт зохион байгуулна. 

Холбогдох утас: 89755575

-“Монголын эзэнт гүрний өв, бичгийн эх сурвалж ба эд өлгийн соёл” олон улсын эрдэм шинжилгээний хурал 9:00 цагт Чингис хаан Үндэсний музейн 7 давхарт болно. Утас:99051914

-Монгол-Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд дэлгэсэн хоёр улсын 15 уран бүтээлчийн “2 day in Mongolia” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 28 хүртэл үргэлжилнэ.

-Халх голын ялалтын 85 жилийн ойд зориулсан “Халх гол-85 жил” үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд 9 дүгээр сарын 16 хүртэл үргэлжилнэ.

-Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ’’ байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийг Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн сургалтын төвд энэ сарын 18-26-нд хоёр үе шаттай зохион байгуулна. 

Post Views: 332

About Author / Болортуяа Р

Previous post
УИХ-ын байнгын хороод хуралдана
Next post
П.Наранбаяр: Хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулна

You Might Also Like

Улс төр

Дорноговь аймагт 3.9 магнитудын газар хөдлөлт болжээ

2024-02-28
Улс төр

Х. Нямбаатар: Төрийн албан хаагчид 7 хоногт нэг өдөр цахимаар ажиллана

2024-09-03
Улс төр

Ихэнх нутгаар дулаарах тул шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна

2024-03-12
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search