Цаг агаар дулаарч байгаа учраас нийслэлд шар усны үер буух эрсдэлтэй айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, сэрэмжлүүлэг мэдээллийг нийслэлийн удирдлагуудаас тогтмол сануулж, тухайн байршлуудад өрөмдлөг хийж усны хаялгын систем суурилуулах зэрэг ажлуудыг хийж байгааг албаныхан мэдээллээ.
Гэвч өнөөдрийн байдлаар БЗД-ийн хуучин товчооны хэсэгт шар усны үер бууж, хөлийн голд нийлж товчооны урд хэсэгт оршин суудаг 60 гаруй айлаас 30 гаруй айл өрх усанд автсан байдалтай байна.
Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон дүүргийн Засаг даргын тамгын газраас:
- Шар усны үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах,
- Үерийн далан сувгийн лаг, хог хаягдлыг цэвэрлэх бэлтгэл ажлыг сайтар хангах,
- Шар усны үерээс урьдчилан сэргийлэх, болзошгүй халдварт өвчнөөс сэргийлж ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах ажлыг зохион байгуулж байгаа аж.
Цаашид цаг агаар илүү дулаарч, нийслэлийн олон байршлуудад шар усны үер буух эрсдэлтэй байна.