нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Налайх, Багахангай, Багануур дүүрэгт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор туулах чадвар сайтай техникийг олгожээ

  • By Болортуяа Р
  • 2024-08-19

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Налайх, Багахангай, Багануур, дүүрэгт K4 Enduro загварын туулах чадвар сайтай мотоцикль хүлээлгэн өгчээ. 

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, ажлын бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор олгож буй техникийг Нийслэлийн ИТХ-ын дарга, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Батбямба нар хүлээлгэн өгсөн байна.

Гэмт хэрэг зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, шуурхай илрүүлэх, таслан зогсоох, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг болох үүднээс энэ жил 9 дүүрэгт парк шинэчлэлийг хийж байгаа. Энэ хүрээнд алслагдсан 3 дүүргийн цагдаагийн хэсэг, албадаас ирүүлсэн хүсэлтийн дагуу газар орны онцлог болон гүйцэтгэж буй үүрэгтэй нь  уялдуулан туулах чадвар сайтай мотоцикль хүлээлгэн өгч байгааг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан дурдлаа.  

Багануур дүүргийн ИТХ-ын дарга Т.Отгонболд “Иргэдийн ая тухтай, амар тайван байдлын төлөө өдөр, шөнөгүй ажиллаж байдаг цагдаагийн бие бүрэлдэхүүнд ажиллах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр албан хэрэгцээнд зориулан техник хэрэгслээр хангаж байгаад талархлаа. Сүүлийн 3 жилийн хугацаанд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ЕБС, сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд, СӨХ-д камержуулалтыг хийсэн. Багануур дүүргийн хэмжээнд нийт 107 камер байршуулан, ард иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулан ажиллаж байна” гэв.

Багануур дүүрэг камерын удирдлагын дэд төвтэй болохоор бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Уг төвийг ирэх аравдугаар сарын 15-ны өдөр ашиглалтад оруулах аж.  

Post Views: 388

About Author / Болортуяа Р

Previous post
Налайх, Багахангай, Багануур дүүрэгт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор туулах чадвар сайтай техникийг олголоо 
Next post
Хануй голын гүүрийг байнгын ашиглалтад орууллаа

You Might Also Like

Улс төр

Түмэнжаргалын Дүүрэнг барьж хорьсон нь Худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгчийн сонгуультой холбоотой байв уу, Д.Энхтүвшингээс болов уу

2024-11-28
Улс төр

Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч хатагтай Сюзан Лаянс манай улсад айлчилна

2024-10-15
Видео контентУлс төр

Амиараа биш авдаг цалингаараа байртай болох нийгмийн баталгааг хангах нь төрийн үүрэг шүү дээ!

2024-01-29
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search