нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Дэлхий

Амь насаа алдсан Кени Улсын уулчинг Эвэрестэд үлдээхээр болжээ

  • By Болортуяа Р
  • 2024-05-31

Өнгөрсөн долоо хоногт Эверестийн оргилыг зорьсон Кени улсын уулчин харамсалтайгаар амь насаа алдсан юм. Талийгаачийн гэр бүл түүний цогсыг Эверест дээр үлдээх шийдвэр гаргасан талаар эх сурвалжууд мэдээлжээ. Жошуа Черуёт Кируи нэмэлт хүчилтөрөгчгүйгээр Эверестийн оргилыг зорьсон байжээ.

40 настай тэрээр Шерпа хөтчийнхөө хамт 8,849 метрт байрлах 48 метр гүн ан цав руу унаж амиа алдсан байна. Тэрээр Эверестийн оргил руу нэмэлт хүчилтөрөгчгүй гарсан анхны Африк хүн болох зорилготой байжээ.

Түүний гэр бүл цогцсыг нь буулгах ажил аврах багийн хувьд хэтэрхий эрсдэлтэй байх хэмээн Эверест дээр үлдээх шийдвэр гаргасан.

Гэвч Непалын аялал жуулчлалын албаны хүмүүс цогцос уул дээр үлдээх нь хууль зөрчсөн явдал гэж мэдэгдээд байгаа аж.

Кируигийн цогцсыг буулгахад ойролцоогоор найман хүн оролцож, 190 мянган ам.доллар шаардагдана. Непал улсын албан тушаалтан түүний авиралтыг хариуцсан компани ирэх авиралтын улиралд цогцсыг нь буулгана гэх амлалт бичиг өгөх шаардлагатай гэсэн байна.

Тэр албан тушаалтан “Энэ удаад хаврын авиралтын улирал аль хэдийн дуусаж байгаа тул логистикийн хувьд цогцсыг буулгах боломжгүй” хэмээжээ.

Post Views: 377

About Author / Болортуяа Р

Previous post
Нийслэлд үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа 2060 айл байна
Next post
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хаагдах авто замууд

You Might Also Like

Дэлхий

Зеленский: АНУ тусламж үзүүлэхгүй бол “сая сая хүн амь үрэгдэнэ”

2024-02-26
Дэлхий

“Сингапур эйрлайнз”донсолгоонд өртсөн хүмүүст нөхөн төлбөр олгоно

2024-06-13
Дэлхий

Тайваньд 1999 оноос хойш тохиолдоогүй хүчтэй газар хөдлөлт болжээ

2024-04-03
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search