нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Эрүүл мэндийн боловсрол

Цагаан хоол идсэнээр хүний биед гарах өөрчлөлтүүд

  • By Болортуяа Р
  • 2024-05-23

Цагаан хоол идсэнээр хүний биед маш богино хугацааны туршид олон төрлийн өөрчлөлт гардаг. АНУ-ын эрдэмтэд эдгээр өөрчлөлтийн үечлэлд оруулж, цагаан хоол идээд хоёр долоо хоногоос бүтэн жилийн дараа таны биед гарсан байх өөрчлөлтийг танилцуулжээ.

1. Хоёроос дөрвөн  долоо хоног: Веган хоол идэж эхлэх эхний хэдэн долоо хоногт таны хоол боловсруулах эрхтэнд хэд хэдэн өөрчлөлт орох бөгөөд байнга иддэг байсан махан бүтээгдэхүүн хэрэглэхгүй болсноор  хүнсний ногоо жимснээс авах витаминууд таны биеийн эрдсийн эсийг төвшинд нэмэгдүүлнэ. Ходоод өвддөг, хорсдог байсан мэдрэмжүүд багасаж, бие хөнгөрөх мэдрэмж төрдөг аж.Одоогоор бүрэн батлагдаагүй байгаа ч эрдэмтэд цагаан хоол идэх нь бүдүүн гэдэсний үйл ажиллагааг дэмжиж, ходоодон дахь олон төрлийн бактериудыг цэвэрлэдэг байх магадлалтай юм.

2. Гурваас зургаан сар: Хэдэн сарын турш цагаан хоол идсэний дараа таны арьсанд эерэг өөрчлөлт  их гарч, батга, арьс барзайх, харлаж харагдах гэдэг зүйлс бараг л үгүй болно. Гэхдээ энэ үед танд мах, загасанд их хэмжээгээр агуулагдаг D  витамин дутагдаж эхлэх магадлалтай учир тус амин дэмээр баялаг ногоог хэрэглэж, нарны гэрэлд байнга гарч байх хэрэгтэй юм.Мөн хэдэн сарын турш ногоо идсэн  учир илүүдэл жин, дотор өөх, ходоодны үрэвслүүд дарагдаж, зүрхний архаг өвчлөлийн шинж тэмдэг  буурч, чихрийн шижин өвчин тусах эрсдэл буурна.Гэхдээ нөгөө талд урт хугацаанд ногоо идсэнээр төмөр, цайр, кальци зэрэг амин дэмүүд дутагдах магадлалтай тул идэж буй хүнсэндээ агуулагдах шим тэжээлийн хувийг анхаарч байгаарай. Мөн шаардлагатай бол нэмэлт тэжээл, витаминууд ууж болно.

3. Зургаан сараас нэг жил болон түүнээс дээш хугацаа: Урт хугацаанд мах, махан бүтээгдэхүүн идэхгүй байснаар таны биеийн В12 буюу уургийн төрлийн эрдэс бодис дутагдаж эхэлнэ, ингэснээр таны ой санамж муудах, амьсгалахад хүндрэлтэй болох, гар, хөл мэдрэмтгий болох зэрэг шинж тэмдэг илэрнэ. Мөн ургамалын гаралтай бүтээгдэхүүнүүд хүний биед шаардлагатай кальцийн хэрэгцээг гүйцэд хангаж чаддаггүй учир, ясанд өөрчлөлт гарч мэднэ.

Тиймээс веган хоолны дэглэмийг зөв үечлэлтэй, богино хугацаанд барьж, зарим өдрүүдэд мацаг барих зэрэг, цагаан болон махан хоолны хэрэглээг зэрэгцүүлэн барих хэрэгтэй гэж зөвлөдөг байна.

Post Views: 424

About Author / Болортуяа Р

Previous post
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
Next post
Говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна

You Might Also Like

Эрүүл мэндийн боловсрол

ЭМД-аар хөнгөлөлттэй үнээр үйлчлэх 47 амралт, сувилал

2024-06-03
Эрүүл мэндЭрүүл мэндийн боловсрол

Нярай байхад нь газрын самар өгснөөр ирээдүйд харшил үүсгэхээс сэргийлдэг

2025-10-24
Эрүүл мэндийн боловсрол

Дэлхий даяар ойролцоогоор 3.5 тэрбум хүн амны хөндийн өвчинтэй байна

2024-03-08
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search