Шархыг усаар 15 минут сайтар урсгаж угаан, 5%-ийн иодын уусмалаар шархыг сайтар шавшаарай. Мөн эмнэлэгт яаралтай очиж, галзуугийн эсрэг вакцинд эмчийн заавраар хамрагдана.
Мөн галзуугаар өвчилсөн мал, амьтанд илрэх шинж тэмдгийг хүргэж байна. Үүнд:
- Мал, амьтны зан авир өөрчлөгдөх,
- Догширч хазах, зарим тохиолдолд номой болох,
- Хоол тэжээлдээ дургүй болох,
- Биеийн халуун нэмэгдэх,
- Догшин, түрэмгий, ууртай болох,
- Шүлс их гоожих,
- Хүүхэн хараа нарийсах
- Байн, байн шээс алдах, баах
- Бөөлжих
- Саажилтын шинж тэмдэг зэргээр шинж илэрвэл мал эмнэлгийн байгууллагад яаралтай хандаарай.