нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

  • By Болортуяа Р
  • 2024-05-01

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан өчигдөр /2024.04.30/ Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд 15 цаг 34 минутад эхэлж, хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байнгын хорооны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг даргалж, ирц болон хэлэлцэх асуудлын тов, хуулийн төслийн Ажлын хэсгийг танилцуулав.

Энэ өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хуралдаад, төслийг тус Байнгын хороонд шилжүүлсэн талаарх танилцуулгыг Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр илтгэв.

Харин дараа нь Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсгийг үндэслэн Боловсрол, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхэд бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэгээр ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, Л.Энх-Амгалан, Т.Аубакир, Г.Амартүвшин, А.Адъяасүрэн, Х.Ганхуяг нарын бүрэлдэхүүнтэй байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжиж, баталснаар хуралдаан өндөрлөлөө гэж Монгол Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Post Views: 414

About Author / Болортуяа Р

Previous post
АНУ-аас 4 зүтгүүр Монгол Улсын хилээр орж ирлээ
Next post
Шахмал түлшний чанарыг сайжруулах талаар БНХАУ-ын эрдэмтэдтэй санал солилцжээ

You Might Also Like

Улс төр

Хамтарсан Засгийн газрын хамгийн том зорилт 14 мега төсөл

2024-09-30
Улс төр

Пунцагийн Цагаан улаан нүүрээрээ уулзаад, цагаан мөрөөрөө Засаг төртэйгээ зөвшчих!

2025-01-02
Улс төр

ЮНЕСКО-ийн Ази Номхон далайн бүсийн хорооны 10 дугаар чуулган боллоо

2024-05-09
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search