2024 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн анхны медалийн эзнээр О. Гэгээ тодорч алтан медалийн эзэн болжээ. Түүний хувьд тэмцээний хамгийн бага насны ангилал буюу 5-6 насны ангилалд оролцож байгаа тамирчин юм. Тэрээр “Хөлөгт тоглоом” даамын клубт хичээллэдэг аж.

Ази тивийн аваргын дэвжээнд түрүүлж Монгол улсынхаа төрийнхөө дууллыг эгшиглүүлэхээр болсонд нь баяр хүргэж, булган сүүлтэй байхыг хүсье.