Дөрөвдүгээр сарын 14-ний өдөр цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1595 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс зөрчлийн шинжтэй 1273, гэмт хэргийн шинжтэй 91 дуудлага бүртгэгсэнг албаны эх сурвалж тэмдэглэжээ. Тодруулбал хүний биед халдах гэмт хэрэг 61, хүүхэд гэр бүлийн хүчирхийлэл 97, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 дуудлага мэдээлэл ирсэн байна.