Сэлэнгэ аймагт 2024.03.12-ноос 13-ны шилжих шөнө иргэн 24 настай эмэгтэйг марк улсын дугаар тодорхойгүй тээврийн хэрэгслээр мөргөж амь насыг нь хохироож, хэргийн газрыг орхин зугтаасан гэмт хэрэг үйлдэгдсэн.
Уг гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсны үр дүнд тус аймгийн харьяат “Ө” гэгч нь уг гэмт хэргийг үйлдэж, ул мөрөө баллах зорилгоор өөрийн эзэмшлийн гэх “Хонда” маркийн тээврийн хэрэгслийг өвөлжөөндөө хучиж нуун далдалсныг халуун мөрөөр нь илрүүлж, тус аймгийн цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иймд иргэд, жолооч та:
- Замын хөдөлгөөний дүрмийг баримталж хөдөлгөөнд оролцох,
- Зөрчил гаргагчид шаардлага тавьж, сэрэмжлүүлэн бидэнтэй хамтарч ажиллахыг хүсье.
Эх сурвалж: ЦЕГ