нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Уур амьсгалын Үндэсний хорооны хажууд мэргэжлийн зөвлөл байгуулжээ

  • By Болортуяа Р
  • 2024-03-07

Засгийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 350 дугаар тогтоолоор шинэчлэн байгуулагдсан Уур амьсгалын Үндэсний хороо 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

-Уур амьсгалын Үндэсний хороог шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, мэдээлэл, зөвлөмжөөр хангах үүрэг бүхий Мэргэжлийн зөвлөлийг холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, шинжлэх ухааны байгууллага, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачдын төлөөллөөс бүрдсэн 25 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байна.

-Монгол Улсын Үндэсний Тодорхойлсон Хувь Нэмэрийн зорилтын хэрэгжилтийг ханган ажиллах хүрээнд Уур амьсгалын дэд хороо байгуулж ажиллахыг салбарын сайд нарт, орон нутагт салбар хороо байгуулж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгожээ.

-Уур амьсгалын өөрчлөлтийн бодлого, эрх зүйн орчныг сайжруулах, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд удирдан зохицуулах, салбар дундын уялдааг хангах, Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр эрчим хүч, хөдөө аж ахуй, барилгын салбар болон бусад салбарт 17 арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлснээс биелэлт 87.6 хувьтай хэрэгжсэн байна.

-Уур амьсгалын үндэсний хорооны 2024 онд хэрэгжүүлэх  арга хэмжээний төлөвлөгөөг уур амьсгалын өөрчлөлтийн бодлого, эрх зүйн орчныг сайжруулах, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд удирдан зохицуулах, салбар дундын уялдааг хангах, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах гэсэн 3 зорилт, 25 арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллахаар баталлаа.

Post Views: 416

About Author / Болортуяа Р

Previous post
Монгол улсад 80 мянга гаруй өрх толгойлсон эцэг, эхчүүд байна
Next post
 Вьетнам улс руу 30 хоног визгүй зорчихдоо анхаарах зүйлс

You Might Also Like

Улс төр

Тавантолгой түлш компани “Ногоон технологи 2024” өдөрлөгт оролцжээ

2024-09-23
Улс төр

Цахим дээр нэгдсэн 33 мянган хүн цаана байгаа хэдэн зуун мянган хүн улстөрчдийн алхмыг ажиглаж байна

2025-01-07
Улс төр

Шинийн 2-ноос цаг агаар хүйтэрч цас орно

2024-02-06
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search