2024 оны 01 сарын байдлаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст нийт 121 халаасны хулгайчид эд зүйлээ алдсан гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгдсэний 69.6% нь зах, худалдааны төв, автобусны буудал, автобусан дотор үйлдэгдсэн байна. Иймд иргэн та халаасны хулгайчаас болгоомжил!!!
Өвлийн улиралд иргэд гадуур хувцасны халаасанд өөрийн эд хөрөнгө, үнэт зүйлс болох гар утас, хэтэвч, бэлэн мөнгийг хийснээр халаасны хулгайчид эд зүйлээ алдсан дуудлага, мэдээллүүд бүртгэгдсэн байна. Иймд иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж өөрийн эд хөрөнгөндөө хараа хяналт тавихыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Эх сургалж: ЦЕГ