нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Хотын соёл

Музейд яагаад зураг авч болохгүй вэ

  • By Болортуяа Р
  • 2024-02-28

Музейн үзмэр яг л хүн шиг, хаана илүү сайхан нөхцөл байна, тэнд илүү сайн хадгалагдана. Юугаар хийсэн бэ гэдгээс хамаарч, үзмэр бүрийг хадгалах нөхцөл өөр, өөр байдаг.

Чулуу, металл үзмэрийг 20-25 хэмийн дулаан нөхцөлд хадгалах бол модоор хийсэн үзмэрийг 16-18 хэмд байлгах шаардлагатай. Металл үзмэр байрлуулсан шилэн хоргоны чийгшил 55% хүртэл байвал зохистой. Чулуун үзмэрийг 300 люкс, модон үзмэрийг 150 люкс гэрлээр гэрэлтүүлнэ. Гэрлийн нөлөөгөөр үзмэрийн материалд фотохимийн өөрчлөлт явагдан, үзмэр шарлах, харлах, гандах зэрэг сөрөг нөлөө илэрч, бүтэц нь хэврэгшинэ. Модоор хийсэн үзмэрийн шилэн хоргон доторх агаарыг 16 хэмд, агаарын чийгшлийг 50-60%-д тогтмол байлгаж, гэрлийг 150 люкс дээр тааруулна.

📸 Гэтэл уг үзмэрийн өмнө хэн нэгэн зургаа авахуулахад камер, зургийн аппарат, гар утасны гэрлийн нөлөөгөөр шилэн хоргон доторх гэрлийн хэмжээ нэмэгдэж, 150 люксээс хэтэрнэ.

📵 Үүний нөлөөгөөр уг үзмэр гэмтэнэ. Гэмтэл нь тэр даруй мэдэгдэхгүй ч аажмаар илэрнэ. Ийм байдлаар үзмэр “үхдэг”. Үзмэрийг сэргээн засах боломжгүй, хэрэггүй болохыг “үзмэр үхэх” гэж мэргэжлийн хүмүүс нэрлэдэг. Газар доор, булшин дотор он удаан жил болсон эд зүйлийг НЯЛХ хүүхэд шиг нандигнахгүй бол амархан эвдэрдэг. Иймээс музейд зөвшөөрсөн хэсгээс бусад газар зураг дарахыг хориглодог байна.

Эх сурвалж: Чингис хаан Үндэсний музей 

Post Views: 488

About Author / Болортуяа Р

Previous post
Дорноговь аймагт 3.9 магнитудын газар хөдлөлт болжээ
Next post
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

You Might Also Like

Хотын соёл

Төлөвлөх боломжгүй хотын иргэн танд…

2024-09-30
Хотын соёл

Зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно

2024-06-14
Хотын соёл

Фото сурвалжилга: Хаврын их цэвэрлэгээ үргэлжилж байна

2024-04-05
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search