Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 2 дугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-36 см, бусад нутагт 1-9 см (1 дүгээр зураг), хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Увсын Өндөрхангай, Наранбулаг, Өвөрхангайн Өлзийт, Баруунбаян-Улаан, Дундговийн Өлзийт, Сайнцагаан, Эрдэнэдалай, Адаацаг, Дорноговийн Иххэт, Өргөн, Сүхбаатарын Асгат, Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян, Халзан, Эрдэнэцагаан, Наран, Онгон, Түвшинширээ, Баяндэлгэр, Түмэнцогт, Хэнтийн Баянмөнх, Галшард цасны нягт 0,35-1,05 г/см3 хүрч төмөр буюу шилэн зудын (5 аймгийн 21 суманд), Баян-Өлгийн Сагсай, Увсын Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Улаангом, Тэс, Давст, Цагаанхайрхан, Зүүнхангай, Ховдын Алтай, Завханы Тэс, Алдархаан, Баянтэс, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Цагаанчулуут, Их-Уул, Завханмандал, Нөмрөг, Тосонцэнгэл, Баянхайрхан, Цагаанхайрхан, Сантмаргац, Шилүүстэй, Тэлмэн, Идэр, Баянхонгорын Баянхонгор, Архангайн Цэцэрлэг, Хангай, Жаргалант, Төвшрүүлэх, Цахир, Эрдэнэмандал, Тариат, Өвөрхангайн Богд, Төгрөг, Хужирт, Есөнзүйл, Хархорин, Баян-Өндөр, Бүрд, Бат-Өлзий, Хөвсгөлийн Галт, Жаргалант, Цэцэрлэг, Булганы Гурванбулаг, Баяннуур, Дашинчилэн, Рашаант, Сэлэнгийн Ерөө (Бугант), Хүдэр, Сүхбаатар, Төвийн Эрдэнэсант, Өндөрширээт, Бүрэн, Лүн, Алтанбулаг, Баян-Өнжүүл, Заамар, Дорноговийн Дэлгэрэх, Айраг, Сайхандулаан, Алтанширээ, Сайншанд, Хатанбулаг, Дундговийн Цагаандэлгэр, Сайхан-Овоо, Өмнөговийн Манлай, Хэнтийн Дархан, Баян-Овоо, Батноров, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Жаргалтхаан, Галшар, Баянмөнх, Сүхбаатарын Дарьганга, Дорнодын Матад, Дашбалбар, Баянтүмэн, Цагаан-Овоо, Сэргэлэн, Булган, Гурванзагал, Халхголд зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл (17 аймгийн 89 суманд) бүрдсэн байна.
Мөн Увсын Завхан, Ховдын Үенч, Эрдэнэбүрэн, Говь-Алтайн Хөхморьт, Шарга, Баян-Уул, Дэлгэр, Жаргалант, Тайшир, Завханы Отгон, Ургамал, Сонгино, Түдэвтэй, Яруу, Баянхонгорын Бууцагаан, Баянговь, Бөмбөгөр, Жаргалант, Жинст, Баянлиг, Эрдэнэцогт, Баянбулаг, Хүрээмарал, Галуут, Архангайн Өлзийт, Хашаат, Өгийнуур, Хотонт, Өндөр-Улаан, Батцэнгэл, Чулуут, Хайрхан, Өвөрхангайн Сант, Гучин-Ус, Баянгол, Хөвсгөлийн Цагааннуур, Цагаан-Үүр, Улаан-Уул, Ренчиглхүмбэ, Булганы Баян-Агт, Булган, Баян-Агт, Орхоны Жаргалант, Баян-Өндөр, Сэлэнгийн Зүүнбүрэн, Орхонтуул, Түшиг, Цагааннуур, Орхон, Баянгол, Төвийн Баянчандмань, Баян, Баянцагаан, Цээл, Нөхөрлөл, Угтаалцайдам, Борнуур, Зуунмод, Эрдэнэ, Улаанбаатарын Тэрэлж, Багануур, Дундговийн Өндөршил, Луус, Дэлгэрхангай, Дэрэн, Говь-Угтаал, Баянжаргалан, Өмнөговийн Мандал-Овоо, Цогт-Овоо, Дорноговийн Эрдэнэ, Хөвсгөл, Хэнтийн Өмнөдэлгэр (Гурванбаян), Биндэр, Өлзийт, Норовлин, Дэлгэрхаан, Батширээт, Өндөрхаан, Дорнодын Хөлөнбуйр, Чойбалсан, Чулуунхороот, Баяндунд цагаанаар зудархуу (17 аймгийн 82 сум) (2 дугаар зураг) байна.
Салхины хурд тал хээр, говийн нутгаар түр зуур 16-24 м/с буюу аюултай үзэгдлийн үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
Энэ арав хоногт агаарын температур нийт нутгийн 60 гаруй хувьд , олон жилийн дунджаас 1,1- 10.7 хэмээр хүйтэн, хур тунадас 60 орчим хувьд олон жилийн дунджийн орчим буюу түүнээс бага, баруун болон говийн нутгийн зарим сумдын нутгаар орчим хувьд дунджаас ахиу байна.
Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн