нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Хотын соёл

Гамшигт тэсвэртэй, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зураг төслийг үнэгүй ашиглаарай

  • By Болортуяа Р
  • 2024-02-13

Улаанбаатар хотод учирч болзошгүй хамгийн өндөр эрсдэлтэй гамшиг бол газар хөдлөлт юм. Хот орчимд 2005 он хүртэл жилд дунджаар 200 гаруй газар хөдлөлт бүртгэгддэг байсан бол 2012 онд дөрөв дахин, 2013 онд 10 дахин олон бүртгэгдсэн нь Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжилт нэмэгдэж байгааг харуулж байна. 2023 онд Улаанбаатар хот орчимд нийт 1080 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэнээс хүнд мэдрэгдэхүйц буюу 3-4.9 магнитудын газар хөдлөлт долоон удаа бүртгэгдсэн байна.

Япон Улсын ЖАЙКА олон улсын байгууллагаас “Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлээс сэргийлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд 2012-2013 онд  Улаанбаатар хотын газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийсэн. Тус үнэлгээгээр төвийн зургаан дүүргийн барилгын нурах магадлал, хохирлын хэмжээг 47.8 хувь, гал түймэр, газар хөдлөлтөд гэр хорооллын 80 хувь нь өртөх магадлалтайг тогтоосон байна. Энэ нь гэр хороолол, зуслангийн бүсийн амины орон сууц болон байшин сууц нь норм, дүрэм, стандартын дагуу баригддаггүйтэй холбоотой юм. Иймд НЗДТГ, Хот байгуулалт, хөгжлийн газар хамтран газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, гамшгийг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх хүрээнд гамшигт тэсвэртэй, эрчим хүчний хэмнэлттэй, норм, дүрэм, стандартын шаардлага хангасан, орчин үеийн амьдралын тав тухыг хангасан амины орон сууцны жишиг зургийг боловсрууллаа. Тус өрөгт бүтээц болон төмөр бетон бүтээцтэй 40, 60, 80, 100, 120 м2  талбайтай иж бүрэн ажлын зургийг боловсруулж, шинээр амины орон сууц барих иргэн, хуулийн этгээдэд үнэ төлбөргүй ашиглуулахад бэлэн болоод байна.

Эдгээр амины сууцны зураг төсөл нь газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй, төрөл бүрийн хөрсөнд зориулсан цутгамал төмөр бетон баганан, шугаман, хавтан гэсэн гурван төрлийн хийцлэлтэй, дэд бүтцийн хувьд төвийн болон бие даасан эх үүсвэртэй байхаар төлөвлөсөн. Материалын олдцоос хамаарч өрөгт болон цутгамал бүтээцийг сонгож ашиглах боломжтой. Түүнчлэн арилжааны банкнаас амины ногоон орон сууцны зээл олгоход тавьдаг шаардлагад ажлын зургийг шаарддаг тул дээрх зургийг ашиглах боломжтой юм. Тус зургийг авч ашиглах болон холбоотой мэдээллийг авахыг хүсвэл Хот байгуулалт, хөгжлийн газрын 11-315355 утсаар холбогдож болно.

Амины орон сууцны зургийн гадна зураг болон өрөөний зохион байгуулалтын зургийг дээрээс үзнэ үү.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Post Views: 457

About Author / Болортуяа Р

Previous post
Монгол орны нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүлтэй байна
Next post
22 хорооны 33 байршилд халиа тошин үүссэн

You Might Also Like

Хотын соёл

Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороонд 240 хүүхдийн цэцэрлэг, 640 хүүхдийн сургууль барина

2024-02-05
Хотын соёл

Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2024-02-29
Хотын соёл

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно

2024-09-09
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search