Эрдэмтэд альцхеймер буюу мартах өвчинтэй тэмцэхийн тулд олон жилийн турш үр дүнтэй эм, эмчилгээг хайсаар ирсэн.
Тэгвэл Лондоны олон улсын их сургуулийн эрдэмтэн, судлаачид бэлгийн сулралын эсрэг эм буюу виагра хэрэглэх нь мартах өвчнөөс сэргийлэхэд тодорхой үр дүн үзүүлж байна гэж мэдээлжээ.
Тус судалгааг бэлгийн сулралтай болон санах ой муутай 260 мянган эрэгтэйн дунд явуулсан аж. Туршилтад оролцсон хүмүүс виагра хэрэглээгүй хүмүүсээс альцхеймерээр өвчлөх эрсдэл 44%-иар бага байгаа нь ажиглагдсан байна.
Лондоны их сургуулийн доктор Рут Брауэр “Виагра нь альцхеймерийн өвчинд хэрхэн нөлөө үзүүлж байгаа талаар нарийвчилсан эмнэлзүйн туршилт хийх шаардлагатай байна. Судалгаа маш эерэг үр дүн үзүүлсэн. Гэвч ажиглалтын судалгаагаар виагра болон үүнтэй төстэй эм нь мартах өвчнөөс 100 хувь хамгаалдаг эсэх нь тодорхойгүй байна” хэмээжээ.
Виагра нь анхандаа ангина, цусны даралт ихсэх өвчнийг эмчлэх зорилгоор бүтээгдсэн боловч тухайн үед туршилтад оролцсон хүмүүсийн цусны даралт нь багасалгүй харин бэлэг эрхтний хөвчрөлт сайн байгаа нь ажиглагдсан байна. Гэвч тус эмийн гаж нөлөө их байдаг тул зайлшгүй эмчийн жороор хэрэглэхийг судлаачид анхааруулжээ.
Оксфордын их сургуулийн эмнэлзүйн ахлах судлаач, доктор Иван Койчев “Энэхүү судалгаа нь оюун санааны хомсдол буюу алцхеймэр өвчнөөс урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга байж болох юм. Альцхеймерийн өвчнийг эмчлэх эм бүтээх нь өндөр өртөгтэй бөгөөд олон жил шаардагдана” гэжээ.
Эх сурвалж:The Guardian