АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа цэвэршилтийн үеийн эмэгтэйчүүдэд тохиолддог дунд болон хүнд хэлбэрийн халуун оргилтыг багасгах дааврын орцгүй эмийг баталсан байна. Энэ эм нь эмийн томоохон үйлдвэрлэгч болох Байер (Bayer) бүтээгдэхүүн юм.

Уг эм нь цэвэршилтийн үеийн эмэгтэйчүүдийн халуун оргих, шөнө хөлрөх шинж тэмдгүүдийг дардаг бөгөөд тархины химийн бодисуудыг хаах замаар үйлчилдэг гэнэ. Цэвэршилтийн үеэр эмэгтэйчүүдийн 80 гаруй хувь нь халуун оргих шинж тэмдэгтэй байдаг гэсэн тооцоо байдаг бөгөөд халуун оргих шинж тэмдэг илүү хүндэрсэн үед эмэгтэйчүүдийн ажил карьер болон өдөр тутмын амьдралд мэдэгдэхүйц нөлөөлж, амьдралын чанарыг бууруулдаг байна.

Олон эмэгтэйчүүдийн хувьд дааврын эмчилгээ нь халуу оргих, шөнө хөлрөх гэх мэт цэвэршилтийн шинж тэмдгүүдийг багасгадаг үр дүнтэй эмчилгээ боловч хорт хавдартай, эсвэл суурь архаг өвчтэй хүмүүст даавар орлуулах эмчилгээ хэрэглэхгүй байхыг заримдаа зөвлөдөг. Тиймээс цэвэршилтийн тусламж үйлчилгээнд илүү хувь хүнд тохирсон арга барил шаардлагатай байгаа бөгөөд Линкуэт гэх Байер компанийн эм нь эмэгтэйчүүдэд эмчилгээний илүү сонголт өгч байгаа нь давуу тал юм.
Эх сурвалж: CNN health


