нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Дэлхий

Сэлин Дион: Би энд байгаадаа чин сэтгэлээсээ баярлаж байна

  • By Болортуяа Р
  • 2024-02-05

55 настай дуучин Селин Дион хөгжмийн хамгийн том үдэш болох Грэммийн шагнал гардуулах ёслолын үеэр тайзнаа эргэн ирлээ. 

66 дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү наадмаас “Оны шилдэг цомог” шагнал хүртсэн Тэйлор Свифтэд шагнал гардуулсан. Тэрээр “Би энд байгаадаа чин сэтгэлээсээ маш их баяртай байна” хэмээсэн бөгөөд 27 жилийн өмнө Диана Росс, Стинг нараас Грэммийн шагнал гардан авч байснаа дурсан ярьжээ. 

Селин Дион нь 2022 онд сая хүн тутамд ганц тохиолддог ховор төрлийн мэдрэлийн өвчнөөр өвчилсөн тухайгаа олон нийтэд мэдээлсэн. Үүнээс хойш нам гүмхэн байсан. Өвчний улмаас түүний их бие болон мөчдийн булчин чангарч, хатингаршиж эхэлсэн бөгөөд өнгөрсөн арванхоёрдугаар сард түүнийг булчингаа хянаж чадахаа больсон тухай түүний эгч мэдээлж байсан . 

Өнгөрсөн хугацаанд өвчинтэйгөө тэмцэж, тайзнаа эргэн ирэхийг мөрөөдөж байсан тэрээр ийнхүү Грэммийн тайзнаа гарч ирсэн бөгөөд танхим дүүрэн үзэгчид түүнд баяр хүргэн хүндэтгэл үзүүлжээ. 

Post Views: 571

About Author / Болортуяа Р

Previous post
Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороонд 240 хүүхдийн цэцэрлэг, 640 хүүхдийн сургууль барина
Next post
Халаасны хулгайчаас болгоомжил!

You Might Also Like

Дэлхий

ОХУ олон улсын дэвшилтэт бүс нээснээ зарлав

2026-01-02
Дэлхий

Бангладешд сүүлийн 70 гаруй жилд тохиолдоогүй хэт халалт болж байна

2024-04-29
Дэлхий

А.Эрмүүн өвлийн усанд сэлэлтийн Дэлхийн аварга болжээ

2024-03-11
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search